Дэлхийн 80 шахам орны миссүүд оролцсон Miss Inernational-2025 тэмцээний ялагчаар Колумбын мисс Каталина Дуке шалгарав.
Нийгмийн харилцааны мэргэжилтэй Каталина Дуке 1999 онд АНУ-д төрсөн, төрөлх хэлээсээ гадна англи, португалаар чөлөөтэй ярьдаг.


Тэрбээр тэмцээний туршид гайхалтай үзүүлбэр үзүүлж, MIssology-ын сонголтын эзнээр ч тодорсон юм.
Miss International -2025 тэмцээний дэд байрт Зимбабве, удаах байруудад Боливи, Индонез, Филиппиний миссүүд шалгарлаа.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна