ТРАМП ИРАН ДАЙН ЗОГСООХ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ БОЛ ИЛҮҮ ХҮЧТЭЙ БӨМБӨГДӨНӨ ГЭЖ МЭДЭГДЭВ


АНУ-ын арми лхагва гарагт Ираны далбаатай газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц руу гал нээсэн нь Дональд Трамп Тегеранд шинэ шаардлага хүргүүлсний дараахан болсон юм. Тэрээр Ираныг дайныг зогсоох хэлэлцээрийг хүлээн зөвшөөрөхийг шаардсан бөгөөд эс тэгвээс АНУ “өмнөхөөс хавьгүй өндөр түвшин, илүү хүчтэй” шинэ бөмбөгдөлт эхлүүлнэ гэж мэдэгджээ.

АНУ-ын Төв командлал сошиал сүлжээнд мэдээлэхдээ Америкийн сөнөөгч онгоц хэд хэдэн удаа гал нээж, “газрын тос тээвэрлэгч усан онгоцны жолоодлогын системийг ажиллагаагүй болгосон” гэсэн байна. Учир нь уг усан онгоц Ираны боомтуудад тогтоосон АНУ-ын тэнгисийн бүслэлтийг сэтлэхийг оролджээ.

Энэхүү халдлага нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сошиал мэдэгдлийн дараа болсон бөгөөд сүүлийн үед Тегеран, Вашингтоны хооронд гацсан хэлэлцээрт ахиц гарч магадгүй гэх баталгаажаагүй мэдээллүүдийн дунд бодлого огцом, заримдаа хоорондоо зөрчилтэйгээр өөрчлөгдөж буй үеэр гарчээ.

“Иран тохиролцсон зүйлээ өгөхийг зөвшөөрнө гэж үзвэл магадгүй энэ нь том таамаглал байж болох ч аль хэдийн домог болсон ‘Epic Fury’ ажиллагаа дуусах болно” гэж АНУ-ын Ерөнхийлөгч өөрийн Truth Social платформ дээр бичжээ. Тэрээр “Epic Fury” хэмээн Израилтай хамтран хоёрдугаар сард Ираны эсрэг эхлүүлсэн цэргийн ажиллагаагаа хэлсэн байна.

“Хэрэв тэд зөвшөөрөхгүй бол бөмбөгдөлт эхэлнэ. Харамсалтай нь энэ нь өмнөхөөс хавьгүй өндөр түвшний, илүү хүчтэй байх болно” гэж тэр нэмжээ.

Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху лхагва гарагийн орой Трамптай ярилцахаар төлөвлөж байсан бөгөөд түүний албанаас нийтэлсэн дүрс бичлэгт Израил “бүх нөхцөл байдалд бэлэн” гэж мэдэгдсэн байна.

Ираны хамгийн өндөр түвшний хэлэлцээний төлөөлөгч Мохаммад Багер Галибаф лхагва гарагт буулт хийхгүй байр сууриа илэрхийлж, Вашингтон тэнгисийн бүслэлт зэрэг янз бүрийн аргаар Тегераныг бууж өгөхөд хүргэхийг оролдож байна гэжээ.

“Дайсан шинэ төлөвлөгөөнийхөө хүрээнд тэнгисийн бүслэлт, эдийн засгийн дарамт, хэвлэл мэдээллийн манипуляци ашиглан улсын эв нэгдлийг сүйтгэж, биднийг бууж өгөхөд хүргэхийг зорьж байна” гэж Ираны парламентын дарга Галибаф мэдээлжээ.

АНУ Иранаас ойрын 48 цагийн дотор хэд хэдэн гол асуудалд хариу өгөхийг хүлээж байгаа бөгөөд одоогоор ямар нэгэн эцсийн тохиролцоо хийгдээгүй ч талууд хэлэлцээрт хамгийн ойр ирээд байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.

Пакистаны албаныхан эхний хэлэлцээрийг 48 цагийн дотор тохирч магадгүй ч одоогоор юу ч тодорхой биш бөгөөд яриа хэлэлцээ “хүнд” хэвээр байна гэжээ.

Мягмар гарагийн орой Трамп Ормузын хоолойгоор гацсан худалдааны хөлгүүдийг нэвтрүүлэх тэнгисийн ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоох тушаал гэнэт өгсөн байна.

Одоогоор 800 гаруй усан онгоц болон ойролцоогоор 20000 ажилтан нарийн хоолойн баруун хэсэгт гацсан хэвээр байгаа аж. Иран усан мина, дрон, пуужин болон хурдан довтолгооны завь ашиглана гэж сүрдүүлсний улмаас Ормузын хоолойгоор нэвтрэх нь худалдааны усан тээвэрт хэт эрсдэлтэй болж, дэлхий даяар шатахууны үнийг өсгөжээ.

Трамп сошиал сүлжээндээ “Project Freedom” нэртэй шинэ тэнгисийн ажиллагааг эхэлснээс ердөө нэг хоногийн дараа зогсоох шийдвэрийг “зуучлагч Пакистан болон бусад орнуудын” хүсэлтийн дагуу гаргасан гэж бичсэн байна. Тэрээр “Бүрэн бөгөөд эцсийн хэлэлцээр байгуулах чиглэлд асар их ахиц гарлаа” гэж нийтэлжээ. Дайныг зогсоох хэлэлцээрийн хүрээнд Ираныг буулт хийхэд хүргэх зорилготой АНУ-ын Ираны боомтуудад тогтоосон бүслэлт хэвээр үргэлжилнэ гэж мэдэгдсэн байна.

Ирэх долоо хоногт Бээжинд айлчлахаар төлөвлөж буй Трамп сүүлийн хэдэн долоо хоногийн турш АНУ-Израилийн хамтарсан агаарын довтолгоог Ираны эсрэг дахин эхлүүлнэ гэж олонтаа сүрдүүлсэн ч мөргөлдөөнийг хэлэлцээний замаар дуусгах хүсэлтэй байгаагаа мөн давтан илэрхийлсээр ирсэн юм.

Шинжээчдийн үзэж буйгаар АНУ-ын )рөнхийлөгч Бээжинд очихоосоо өмнө “томоохон ахиц” гэж харагдуулахуйц үр дүнд хүрэхийг зорьж байж магадгүй аж. Хятад улс даваа гарагт Ираны дайнд иж бүрэн гал зогсоохыг уриалсан байна.

Бээжин Тегерантай эдийн засаг, улс төрийн ойр харилцаатай боловч дайн эхэлснээс хойш радикал исламын чиг баримжаатай Ираны дэглэмд бодит нөлөө үзүүлж чадаагүй байна. Трампын засаг захиргаа Хятадыг энэ харилцаагаа ашиглан Ираныг Ормузын хоолойг нээх талаар ятгахыг хүсэж байж магадгүй гэж үзэж байна.

Трампын энэ удаагийн айлчлал нь түүний хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа Хятадад хийх анхны айлчлал бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн хувьд 2017 онд хийсэн өмнөх айлчлалаас хойших анхны айлчлал болох юм.

Пакистаны улс төрийн өндөр түвшний эх сурвалжийн мэдээлснээр,нөхцөл байдал “урагшилж” байгаа бөгөөд хэлэлцээний гол анхаарал байнгын гал зогсоох болон “хоёр тал Ормузын хоолойг дор хаяж 60 хоногийн хугацаанд нээх” асуудалд төвлөрч байгаа аж.

Мөн эх сурвалж “Энэ нь хоёр талд уран баяжуулалт зэрэг бүх чухал асуудлыг ярилцах боломж олгоно. Гэхдээ одоогоор юу ч эцэслэгдээгүй. Бүх зүйл хэлэлцээний шатандаа явж байна. АНУ-ын ерөнхийлөгч Хятадад айлчлахаас өмнө ямар нэг үр дүн гарна гэж бид найдаж байна” гэжээ.

Пакистаны өөр нэгэн албан тушаалтан Иран болон АНУ-ын хооронд итгэлцэл хангалтгүй хэвээр байгааг онцолжээ. “Хэлэлцээний явцад тодорхойгүй зүйлс байсаар байна, юу ч бүрэн шийдэгдээгүй. Нөхцөл байдал одоогоор 50/50 хэвээр бөгөөд аль ч чиглэлд эргэж болно” гэж тэр хэлсэн байна.

“АНУ бүслэлтээ цуцалж, Ормузын хоолой нээлттэй хэвээр үлдэх тэр мөчөөс жинхэнэ хэлэлцээ эхэлнэ. Хоёр талын бүслэлт үргэлжилж байгаа цагт яриа хэлэлцээ хүнд хэвээр байна. Тиймээс цаашдын хэлэлцээ хийхийн тулд дор хаяж 30-60 хоног бүслэлтийг зогсоох харилцан ойлголцлын хүрээ байгуулах нь чухал. Энэ нь итгэлцэл бий болгох алхам болж чадна” гэжээ.

Шинжээчдийн үзэж буйгаар аливаа хэлэлцээрт гаднын батлан даагч зайлшгүй хэрэгтэй аж. Тус албан тушаалтан “Пакистан болон Иран хоёулаа Хятадыг батлан даагч болохыг хүсэж байгаа. Гэхдээ Хятад хоёр талд үнэхээр тийм хэмжээний нөлөөтэй юу. Үүнд хүн бүр эргэлзэж байна” гэж хэлжээ.

Хэлэлцээр байгуулагдаж магадгүй гэх мэдээлэл гарсны дараа газрын тосны үнэ огцом буурсан байна. Үүнээс өмнө Ойрхи Дорнод дахь сүүлийн халдлагуудын улмаас долоо хоногийн эхээр нефтийн үнэ 6 хүртэл хувиар өсөөд байсан юм.

Олон ажиглагч Иран болон АНУ-ын хоорондын зөрүү их хэвээр байгаа тул тогтвортой гал зогсоох хэлэлцээр богино хугацаанд байгуулагдах магадлал бага гэж үзэж байна.

Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багаей лхагва гарагт “өөрсдийн байр суурийг эцэслэн боловсруулсны дараа” Тегеран Пакистанд албан байр сууриа дамжуулна гэж мэдэгджээ.

Лхагва гарагийн орой Трамп PBS телевизэд өгсөн ярилцлагадаа Хятад руу хийх айлчлалаасаа өмнө Ирантай тохиролцоонд хүрнэ гэдэгт өөдрөг байгаагаа илэрхийлжээ.

“Энэ асуудал дуусах маш өндөр магадлалтай гэж би бодож байна. Хэрэв дуусахгүй бол бид тэднийг дахин аймшигтайгаар бөмбөгдөхөөс өөр аргагүй болно” гэж Трамп ярьсан байна.

Трампын хэлснээр аливаа хэлэлцээрийн хүрээнд Тегеран цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд шаардлагатай өндөр түвшинд баяжуулсан уранаа АНУ руу “экспортлох” ёстой аж. Харин шинжээчдийн үзэж буйгаар Иран ийм шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэнэ.

Ираны дээд удирдагч Али Хаменей амь үрэгдсэн Израилийн цохилтоор эхэлсэн дайн мухардмал байдалд орсон бололтой. Иран эдийн засгийн асар их хохирол амсаж байгаа бөгөөд нефтийн агуулахын хүчин чадал нь хүрэлцэхгүй болж эхэлбэл нөхцөл байдал улам дордож магадгүй байна. Харин АНУ-д болон дэлхий даяар шатахууны үнэ өсөж буйтай холбоотойгоор Трамп дотоод болон олон улсын дарамтад оржээ.

АНУ-ын албаныхан Ойрхи Дорнод дахь гал зогсоох тохиролцоо хүчинтэй хэвээр байгаа гэж мэдэгдсэн ч хүчирхийлэл нэмэгдсэн байна. Ираны пуужин болон дронууд хэдэн долоо хоногийн дараа анх удаа АНЭУ-д цохилт өгсөн бөгөөд Ормузын хоолойд мөргөлдөөн гарсан гэх мэдээлэл ч гарчээ.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсетийн хэлснээр АНУ усан замаар аюулгүй нэвтрэх гарцыг амжилттай хамгаалж чадсан бөгөөд олон зуун худалдааны хөлөг онгоц дамжин өнгөрөхөөр дараалал үүсгээд байгаа аж.

“Иранчууд энэ баримтаас болж эвгүй байдалд орж байгааг бид мэдэж байна. Тэд Ормузын хоолойг хянаж байна гэж мэдэгдсэн. Гэвч тэд хянадаггүй” гэж Хегсет хэлжээ.

Ормузын хоолойг хянах асуудал болон Персийн булан дахь хөрш орнуудын газрын тос болон бусад дэд бүтцэд дахин халдана гэсэн заналхийлэл нь Ираны хэлэлцээнд ашиглаж буй хамгийн гол хоёр хөзөр болоод байна.

Вашингтон болон Тегеран хоёулаа өөрсдийгөө ялалтад ойртсон гэж үзэж байгаа тул яриа хэлэлцээг урагшлуулахын тулд томоохон буулт хийх хүсэлгүй хэвээр байгаа аж.

Өчигдөр /2026.05.06/ газрын тосны үнэ буурч, дэлхийн хөрөнгийн зах зээлүүд өсөлттэй байлаа. Учир нь Персийн булангаас газрын тос тээвэрлэх усан онгоцуудыг дахин нэвтрүүлэх хэлэлцээр ойртож байна гэсэн найдвар бий болсон юм. Брент төрлийн газрын тосны нэг баррелийн үнэ 101 ам.доллар орчим руу буурчээ.

Шатахууны үнийн өсөлт болон дэлхийн эдийн засгийн сааралт нь арваннэгдүгээр сард болох АНУ-ын Конгрессын сонгууль ойртож буй энэ үед Трампын хувьд улс төрийн эрсдэл болж байна. Хэрэв Ардчилсан нам Конгрессын нэг эсвэл хоёр танхимд ялалт байгуулбал Трампын ерөнхийлөгчийн эрх мэдэл сулрах магадлалтай.

Трамп одоогоор дотоодын шүүмжлэл, болгоомжлолыг үл тоомсорлосоор байгаа бөгөөд зарим мэдээллээр тэр өөрийн “улс төрийн өв”-ийг бататгах асуудалд илүү төвлөрч байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 15 цагийн өмнө
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 17 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 20 цагийн өмнө
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО 23 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… Өчигдөр
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ Өчигдөр
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/18
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… 2026/09/18
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… 2026/09/18
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 2026/09/18
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10