Завхан аймгийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан Мөнхийн Дуламжав Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртжээ.
М.Дуламжав нь
- Яруу сумын хүн эмнэлэгт их эмч, салбарын эрхлэгч,
- Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасагт Хүүхдийн хэсгийн их эмч,
- Завхан аймгийн эрүүлийг хамгаалах газарт Өсвөр үеийн эрүүл мэндийн асуудал хариуцсан байцаагч,
- Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт Ерөнхий эмч, амбулаторийн эрхлэгч,
- Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт Хүүхдийн тасгийн эрхлэгч, их эмч,
- Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын эмнэлэгийн тусламжийн хэлтсийн дарга, даргаар ажиллаж байсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна