НҮДНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРТ ИЛРҮҮЛЭГ БАЯНХОНГОРООС ЭХЭЛНЭ


Эрүүл мэндийн яам Канад улсад төвтэй Лаурэл мэс заслын сантай нүдний эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Лаурэл мэс заслын сангийн ерөнхийлөгч Хью М Парсон нар өчигдөр /2024-03-25/ гарын үсэг зуржээ. 

Монголчууд, ялангуяа хөдөөгийн иргэдийн дунд нүдний өвчлөл их байгаа нь хараагүй болох эрсдэлд хүргэж болох учраас өвчлөлөөс сэргийлэх, эрт илрүүлэхэд анхаарах учиртайг ноён Хью М Парсон хэлээд тус сангаас нүдний эрүүл мэндийн эрт илрүүлгийг эхний ээлжинд Баянхонгор аймагт явуулахаар төлөвлөснөө дуулгалаа. 

 Лаурэл мэс заслын сан манай улсад 2015 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, нийт 95 мянган хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, 20,500 хүнийг эмчилж, 3000 гаруй хүнд катаракт буюу болор цайх өвчний мэс засал эмчилгээг хийжээ. Мөн эмч мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах, боловсролыг дээшлүүлэхэд  анхаарч, нийслэл төдийгүй алслагдмал аймаг сумдын эмч нарт ажлын байран дээрх сургалт хийж, ур чадварыг нэмэгдүүлэх, нүд судлалын резидентийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах, англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн олон чухал үйл ажиллагааг хэрэгжүүлсэн бана. Түүнчлэн нүдний резидэнтийн сургалтад ашиглах 200 сая төгрөгийн үнэ бүхий “Нүдний бичил мэс заслын ур чадварыг дэмжих төв”-ийг байгуулсан нь энэ чиглэлийн сургалтын чанарт ахиц дэвшил авчирч үндэсний хэмжээний чадварлаг боловсон хүчинтэй болоход бодитоор нөлөөлжээ. 

Санамж бичигт Эрүүл мэндийн хөгжлийн төв болон УНТЭ-ийн Нүд судлалын тасгийн резидент эмч нарын мэс заслын ур чадварыг сайжруулах, нүдний алимны мэс заслын сургалт болон бусад үйл ажиллагааг тус сангийн мэргэжилтнүүдийн багтай хамтран зохион байгуулахаас гадна Лаурэл мэс заслын сангийн Монгол Улсад эм, оношилгоо, эмчилгээний материал, тоног төхөөрөмж нийлүүлэлттэй холбоотой зарим зохицуулалтыг хийх боломжийг бүрдүүлэх  зэрэг олон ажлыг тусгасан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТЭВЧЭЭР 11 цагийн өмнө
ТРАМП ИРАНЫ ШИНЭ УДИРДАГЧ МОЖТАБА ХАМЕНЕИ АМЬ ҮРЭГДСЭН БАЙЖ МАГАДГҮЙ Г… 17 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 2-4 ХЭМ ДУЛААН 19 цагийн өмнө
УЛСЫН ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛ МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДРИЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЛЭЭ Өчигдөр
ӨМНӨГОВЬ АЙМАГ ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТААР УЛСЫН ХЭМЖЭЭНД ХАМГИ… Өчигдөр
МОНГОЛ СУРАГЧИД IMO-ООС ЕСӨН АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН ТҮҮХТЭЙ Өчигдөр
​ ГЕПАТИТ Д ВИРУСИЙН ЭСРЭГ БУЛЕВИРТИД ЭМИЙН ЭМЧИЛГЭЭНД 180 ЭМЧЛҮҮЛЭГЧ … Өчигдөр
СЭЛЭНГИЙН САВ ГАЗАР, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР ЯЛИМГҮЙ ЦАС ОРЖ, ЗӨӨЛӨН … Өчигдөр
УВС АЙМАГТ ТОМУУГИЙН ӨВЧЛӨЛ ИХЭСЧ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН 20-НЫГ ХҮРТЭЛ… 2026/03/13
ГИТАРЧИН ӨӨЖГИЙ: ТАТАР АЖИЛЛАГАА, МИНИЙ АХ АТАМАН КИНОНУУДЫГ ГАРГАВАЛ … 2026/03/13
ЦОГТЦЭЦИЙ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ 4 СУМЫН 30 МЯНГА ГАРУЙ ИРГЭНД ҮЙЛЧИЛ… 2026/03/13
Б.БАТБААТАР САЙД COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖЛЫГ САЙЖРУУЛЖ, ХАРИУЦЛАГЫ… 2026/03/13
БИ ЧАМАЙГ ИНГЭНЭ ГЭДГИЙГ МЭДЭЖ, ХҮЛЭЭЖ БАЙСАН ЮМ ГЭЖ ДОТРОО БАХ НЬ ХАН… 2026/03/13
МИАТ ТОКИО ЧИГЛЭЛИЙН ЗУНЫ НИСЛЭГИЙН ЦАГИЙН ХУВААРИА ЗАРЛАЛАА 2026/03/13
ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙГ БУУРУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭГ ЭНЭ САРД … 2026/03/13
Ж.ЧИНБҮРЭН САЙД УВС АЙМАГТ АЖИЛЛАХДАА ЭЛЭГ ТАЙРАХ ХАГАЛГААНД ЗӨВЛӨХ ЭМ… 2026/03/13
ЗҮҮН АЙМГУУДЫН ЗҮҮН ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ШУУРНА 2026/03/13
ЦАХИЛГААН МОТОР, ТУСЛАХ ХӨДӨЛГҮҮРТЭЙ МОПЕД, УНАДАГ ДУГУЙН ИМПОРТ 10 ДА… 2026/03/12
Ж.ЧИНБҮРЭН: УЛАМЖЛАЛТ ЭМИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ, ЭКСПОРТЫН БОЛОМЖИ… 2026/03/12
Б.ЭНХБАЯР: ГОЛОМТЫН БАЯСГАЛАНГ ХӨГЖЛИЙН БАНК, НҮҮРСНИЙ СОНСГОЛД НОТЛОХ… 2026/03/12
Их Уншсан
Б.БАТБААТАР: ЗАХИАЛАГЧИЙНХАА ХАМТ ЗАМ МӨРӨӨ БОДСОН НЬ ДЭЭР ГЭЖ ЗӨВЛӨХ … 2026/03/11
ХАРХОРИНЫ НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХАГАЛГААНЫ ВАКУМ ӨРӨӨГ ТОХИЖУУЛЖ, БҮРЭН АШ… 2026/03/02
SENZU-Г ЭГНЭЭНДЭЭ НЭГТГЭСЭН PASSION UA БАГ АНХНЫ ЯЛАЛТАА АВЛАА 2026/03/02
ЦАСАНД ДАРАГДСАН НӨХРӨӨ ЭХНЭР НЬ FIND MY IPHONE АПП АШИГЛАН ОЛЖ АВАРЧЭ… 2026/03/05
ТРАМП ИРАНЫ УДИРДЛАГАТАЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХЭД БЭЛЭН ГЭСЭН Ч БАЙДАЛ УЛАМ ХУР… 2026/03/02
ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙГ БУУРУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭГ ЭНЭ САРД … 2026/03/13
ИРАНЫ ШИНЭ УДИРДАГЧИЙГ ХӨНӨӨНӨ ГЭЖ ИЗРАИЛ МЭДЭГДЭВ 2026/03/04
ИРАНЫ 131 ХОТОД 555 ХҮН АМЬ ҮРЭГДЭЖ, САУДЫН АРАБЫН ГАЗРЫН ТОСНЫ ТОМ ҮЙ… 2026/03/02
ГУРАВДУГААР САРД ЦАХИЛГААН ШУГАМ ТОНОГЛОЛД ЗАСВАР ХИЙХ ХУВААРЬ ГАРЧЭЭ 2026/03/02
ТРАМП ИРАНЫ ДАЙН УДАХГҮЙ ДУУСНА ГЭСНИЙ ДАРАА ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ОГЦОМ БУ… 2026/03/10
МОЖТАБА ХАМЕНЕИ УДИРДАГЧ БОЛЖ, ГАЗРЫН ТОС 200 ДОЛЛАРТ ХҮРЧ МАГАДГҮЙ ГЭ… 2026/03/09
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ХӨНГӨЛӨЛТ, ТУСЛАМЖИЙН ОЛГОЛТЫН Х… 2026/03/03
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ХОРТ ХАВДРЫН НАС БАРАЛТ БУУРСАН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ ГАРЧЭЭ 2026/03/05
ОЛОН УЛСЫН ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭГ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ДҮЙЦҮҮЛЭХ… 2026/03/09
ТРАМП АНУ ИРАНЫ ШИНЭ УДИРДАГЧИЙГ СОНГОХОД ОРОЛЦОХ ЁСТОЙ ГЭЖ МЭДЭГДЭВ 2026/03/06