Их Британийн Ливерпүүл хотноо болж буй Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Дэлхийн аваргын мөнгөн медальт, Аврагч спорт хорооны тамирчин Лутсайханы Алтанцэцэг Энэтхэгийн тамирчин Минакшид ялагдаж, хүрэл медаль хүртлээ.
Л.Алтанцэцэг нь 2023 онд мөнгө, 2025 онд хүрэл медаль хүртсэн амжилтаараа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дараалан медаль хүртэж буй Монголын анхны эмэгтэй боксчин болж, түүх бүтээв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна