Цахимаар сугалаанд оролцсон иргэд рүү сугалаанд оролцож их хэмжээний мөнгө хожлоо гэх зурвасыг илгээж, дансны мэдээллийг нь авч, интернэт банк руу нь хууль бусаар нэвтэрч залилах гэмт хэрэг гарч буйг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлжээ .
Завхан аймгийн иргэн Б-д энэ оны 9 дүгээр сарын 6-ны өдөр "Fadel steuplai” гэх фэйсбүүк хаягаас та манай сугалаанд арван сая төгрөгний азтан болсон байна та бидэнд өөрийн мэдээллээ өгнө үү гэсний дагуу тухайн иргэн дансны мэдээллээ бусдад дамжуулж 1.623.000 төгрөгөө алдсан байна.
Мөн иргэн А нь “2025 оны 09 сарын 12-ны өдөр "Diana Marta” гэх хаягаас далан сая төгрөг хожлоо, дансны мэдээллээ өгнө үү гэсэн зурваст хууртаж, данснаасаа 432.000 мянган төгрөг алдсан гэх гомдол мэдээллийг тус тус цагдаагийн байгууллагад гаргажээ.
Иргэд өөрийн хувийн мэдээллийг бусдад дамжуулах, ашиглуулах нь эрсдэл дагуулдаг тул хувийн мэдээллээ бусадтай хуваалцахгүй байхыг зөвлөж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна