АНУ-ын консерватив үзэлтэй улс төрч Чарли Киркийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байсан сэжигтнийг баривчилсан гэж Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ.
Трампаас сэжигтнийг эрэн сурвалжилж байгаа талаар шинэ мэдээлэл байгаа эсэхийг Fox & Friends өнөөдөр /2025.09.12/ асуухад түүнийг баривчлан саатуулсан гэдэгт итгэлтэй байна гэж хариулжээ.
Трамп сэжигтнийг баривчлан саатуулахад орон нутгийн эрх баригчид, хуулийн байгууллагууд бүгд хамтдаа маш сайн ажилласан гэсэн байна. Сэжигтний маш ойрын хүн түүнийг хүлээлгэн өгсөн гэж мөн нэмжээ. Алуурчныг цагдан хорьсон байгаа гэнэ.
Юта мужийн цагаар пүрэв гарагийн 23 цагт цагдаагийнхан нэгэн эрэгтэйг баривчилсан гэж хуулийн байгууллагын эх сурвалж хэлсэн гэж Нью Йорк Таймс сонинд мэдээлжээ.
Холбооны мөрдөх товчоо орон нутгийн цагаар өглөөний 9 цагт мэдээлэл хийнэ гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна