Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт алга болсон 2 настай хүүг эрэн хайх эрлийн багийнхан өнгөрсөн шөнө буюу 9 дүгээр сарын 20-ны 22 цагаас шөнийн дулаан мэдрэгчтэй дроноор хүүхэд алга болсон гэсэн байршлаас 4 км-ын тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллажээ.
Харин өнөөдрийн /2025.09.21/ 11 цаг 30 минутын байдлаар эрлийн багийнхан гурван бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.
Эрэлч нохойн бүлэг Баянхошуугийн “Хувь” гэдэг газар буюу хүүхдийн амьдарч байсан болон алга болохын өмнөх өдөр хоноглосон иргэний гэрээс алга болсон гэх “Сайхан мод” хүртэлх газарт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Мөн “Сайхан мод” гэдэг газраас баруун урд зүгт “Их царам” болон “Тайга” гэх газруудын чиглэлд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна