Пара пауэрлифтингийн үндэсний шигшээ багийн тамирчин Д.Жигмэд Азийн залуучуудын пара наадмын 54кг-ийн төрөлд 146 кг өргөж, алтан медалийн болзол хангалаа
Энэ нь Монголын баг тамирчдын Азийн залуучуудын пара наадмын тэмцээний салхийг алтан медалийн буухиагаар эхлүүлж буй үйл явдал юм.

Түүний хувьд дэлхийн залуучуудын рекордыг шинэчлэн тогтоосон амжилтын эзэн билээ. Ирээдүйн олон амжилтын эзэн болно хэмээн олон улсын мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авч буй түүнийг Монголын Улсын гавьяат дасгалжуулагч Д.Баттулга дасгалжуулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна