Шинэ жилийн баярыг угтан төв талбайн сүлд модыг засаж дуусжээ.Уг сүлд мод нь 22 метр өндөртэй, 12 диаметр өргөнтэй, 800 орчим шилмүүстэй юм. Сүлд модыг 2000 цэгэн гэрэл, биет тоглоомоор чимэглэсэн байна.


Уг модыг 2017 оноос хойш ашиглаж байгаа аж. Төв талбайн сүлд модны гэрлийг маргааш буюу энэ сарын 10-ны 19 цагт асаана.
Нийслэлчүүдийг сүлд модны гэрэл асаах ёслолын үйл ажиллагаанд урьж байгаа юм.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна