“СОЛОНГО 1, 2” ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ЯВЦ 60 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Admin
1 цагийн өмнө

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч Б.Лхагва-Очир “Солонго 1, 2” орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төслийн ажлын явцтай танилцлаа.

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 17.19 га газарт БНСУ-ын Засгийн газрын 266 сая 885 мянган ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Солонго-1” /MON 18/, Солонго-2” /MON19/ орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төслийн барилга угсралтын ажил 60 хувьтай үргэлжилж байна. Төслийн барилга угсралтын ажил 2024 оны гуравдугаар сард эхэлсэн бөгөөд 2027 онд бүрэн дуусах юм. Эхний ээлжийн 2042 айлын 27 блок барилгыг 2026 оны III улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Төслийн захиалагчаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, захиалагчийн хяналтыг “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК, зөвлөх үйлчилгээг БНСУ-ын “Samoo” түншлэлийн гишүүн “Мүүён си эм” төлөөний газар, ерөнхий гүйцэтгэгчээр “Колон глобал корпораци, туслан гүйцэтгэгчээр “Гранд слаб инвест” ХХК тус тус ажиллаж байна.

Тус төсөл нь ухаалаг дэвшилтэт технологийг шингээсэн, ногоон хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон, эрчим хүчний хэмнэлттэй, орлогод нийцсэн 5002 айлын 66 блок орон сууцны хороолол. “Солонго 1, 2” төслийн онцлог нь барилга хоорондын зай нь БНСУ-ын барилгын стандартын дагуу төлөвлөгдсөн, ногоон байгууламж бүхий цогцолбор хотхон юм. Мөн нарны гэрэл халхлагдахгүй, эрчим хүчийг хэмнэх зорилгоор байгаль орчинд ээлтэй шийдлээр нарны эрчим хүч хураагуур ашиглан нийтийн эзэмшлийн хэсгийн гэрэлтүүлгийг цахилгааны хэмнэлтэт аргаар шийдсэн. Интерьерийн хувьд давхар хоорондын чимээ, доргилтыг нэвтрүүлэхгүй, шалны дор зориулалтын дуу тусгаарлагч суурилуулсан. Галын дохиолол, хяналтын камер, домофан систем, гадна зогсоолын нэвтрэх системүүдийг нэгдсэн серверээр хянана. Түүнчлэн айл тус бүр шилэн кабельд холбогдсон учир интернэтийг өндөр хурдаар ашиглах боломжтой. 

Одоогийн байдлаар “Солонго 1, 2” орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төсөлд ямар нэгэн урьдчилсан захиалга аваагүй тул иргэд та бүхэн “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК болон албан хаагчдын нэрийг барьж бүртгэлд хамруулна, оочер дараалалд оруулж өгнө гэх залилангийн гэмт хэрэгт өртөхөөс сэрэмжлээрэй. Албан ёсны мэдээллийг www.tosk.gov.mn вэб сайт болон 7288-7788 дугаарын утсаар авах боломжтой. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭГҮҮ… 18 минутын өмнө
“СОЛОНГО 1, 2” ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ЯВЦ 60 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛ… 1 цагийн өмнө
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО 1 цагийн өмнө
Ж.МИШЭЭЛ: ӨВ СОЁЛЫНХОО ҮНЭ ЦЭНИЙГ "ТОРГО"-ЫН БҮТЭЭЛЭЭР МЭДРҮҮЛЭХ НЭР Т… 13 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ ИР… 15 цагийн өмнө
ENJOY AI РОБОТ КОДЧИЛОЛЫН ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД МАНАЙ ХҮҮХДҮҮД ӨНДӨ… 16 цагийн өмнө
АРАВ ХОНОГИЙН АЖИЛ ХЭРГИЙН ВИЗИЙГ УРИГЧГҮЙГЭЭР ЦАХИМААР ИЛГЭЭХ БОЛОМЖ … 17 цагийн өмнө
ДОНОРЫН ХҮЛЭЭХ ЖАГСААЛТАД 1000 ГАРУЙ ИРГЭН БАЙНА 17 цагийн өмнө
МИАТ: ТАЙЛАНД РУУ ЗОРЧИХ БОЛ TDAC БӨГЛӨХ ШААРДЛАГАТАЙ 20 цагийн өмнө
СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2025.12.01-1… 20 цагийн өмнө
БАГА, ДУНД ОРЛОГОТОЙ ИРГЭДИЙН ОРОН СУУЦААР ХАНГАХАД ТУРКИЙН ЗАГВАРЫГ С… 20 цагийн өмнө
COP17-ЫН САНХҮҮЖИЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОЛОМЖИЙГ NATURE SUMMIT 2025-Ы… Өчигдөр
ТРАМП: АНУ-ЫН ЭНХИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ОРОС, УКРАИНЫ АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГАА… Өчигдөр
ТЭТГЭВЭРТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ СУДЛАН САНАЛ ДҮГНЭЛТ ГАРГАХ АЖЛЫН ХЭСГИ… Өчигдөр
МОНГОЛ-АЛТАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛСААР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО Өчигдөр
ОДГЭРЭЛИЙН УРАНБАЯР ТОКИО ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ Өчигдөр
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… Өчигдөр
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА Өчигдөр
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… Өчигдөр
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ Өчигдөр
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/12/01
SENZU: БИ ГЭНЭТ ГАРААД ЯВАНГУУТ БАГ МУУДНА ГЭЖ БАЙХГҮЙ 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/12/01