Матрынхны хувьд энэ сар зөрчилдөөнтэй үе бөгөөд нөхцөл байдал хамгийн гэнэтийн байдлаар өөрчлөгдөх магадлалтай. Ажилдаа дарагдсан хүмүүс гэнэт бүх яаралтай ажил, төсөл зэрэг нь дуусаж, төлөвлөсөн бүхэн чинь “үнэгүй” болсон мэт мэдрэмж авна. Байнга завгүй байж дассан тул энэ хачирхалтай хоосон мэдрэмж танд түгшүүр төрүүлж магадгүй. "Би ямар нэг зүйл алдсан уу, бүх зүйл ийм байх ёстой гэж үү” гэх мэтээр гэм буруутай, эсвэл эргэлзээ түгшүүртэй мэдрэмж үүсэх магадлалтай. Дотоод сэтгэлийн энэхүү байдлыг цаг тухайд нь зогсоохгүй бол уйтгарлаж, улмаар бага зэргийн сэтгэлийн хямралд орох ч эрсдэлтэй.
Гэхдээ одод танд энэ гэнэтийн чимээгүй байдал нь шийтгэл биш, харин бэлэг гэдгийг сануулан тайвшруулж буйг анхаараарай. Энэ бол түр зогсох, гүнзгий амьсгаа авах, амьдралаа хөндлөнгөөс харах боломжийг олгодог завсарлага юм. Ямар нэгэн зүйлд яарах биш, харин энэ цаг хугацааг хийсэн бүтээснээ эргэн харж дүн шинжилгээ хийх, ололт амжилтаа үнэлэх, шинэ зорилгоо бодоход зарцуулах нь зүйтэй. Хөдөлмөрлөж, амжилтад хүрэхийн тулд төрсөн мэт хүмүүсийн хувьд "гар хумхин" суух нь жинхэнэ сорилт болж, дотоод эсэргүүцэлтэйгээ тулж магадгүй. Магадгүй таны бие хүртэл "Хангалттай, өөртөө амар амгаланг өгөх цаг хугацаа" гэж сануулж байгаа мэт завсарлага шаардаж мэднэ.
Гэхдээ хувь тавилан таныг зүгээр суулгахгүй, удалгүй шинэ, яаралтай даалгаврыг өгөх бөгөөд энэ нь дотоод дахь шинэ хөдөлгүүрийг асаах маш сонирхолтой бөгөөд чухал зүйл, зогсонги байдлаас болж үүссэн түгшүүрт байдалд тань “аврал” болно. Мөн хийх даалгаврын тань ач холбогдол, үнэ цэн нь бусдад маш их урам зориг өгөх бөгөөд та өмнөх шигээ идэвхийлэн ажиллана. Энэ сар таны хувьд одоогийн сорилтуудыг шийдвэрлэх, ирэх жилийн ирээдүйтэй замыг төлөвлөхөд тохиромжтой цаг бөгөөд шинэ оныг гайхалтай эрч хүчээр эхлүүлж, амжилт гаргах урам зоригийг өгөх болно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна