ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИДТЭЙ ХИЙХ ТОМИЛГООНЫ СОНСГОЛ 24-НД БОЛНО

Admin
3 цагийн өмнө

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.12.09) хуралдаанаар  “Нэр дэвшигчийн томилгооны сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Төслийн талаар Д.Цогтбаатар гишүүн танилцуулсан юм. 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсголыг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулахаар төсөлд тусгажээ. 

Нэр дэвшигчийн томилгооны сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуягийг томилохоор, сонсголын талаар нийтэд мэдээлэх, сонсголын бэлтгэл хангах ажлыг холбогдох хууль, журамд заасны дагуу зохион байгуулахыг Хууль зүйн байнгын хороонд даалгахаар төсөлд тусгасан байна.

Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг тодруулга хийж, байр сууриа илэрхийлэн, Д.Цогтбаатар даргаас хариулт авсны дараа “Нэр дэвшигчийн томилгооны сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны төслийг батлах санал хураалт явууллаа. Өнөөдрийн хуралдаанд оролцсон Байнгын хорооны гишүүдийн олонх 57.1 хувь нь дэмжсэнээр тус төсөл батлагдав. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ШИНЭ ГЭРЭЭ, ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХ АСУУДЛЫГ ОН ДУУСТАЛ ЦАРЦААХ ЧИГЛЭЛ ӨГЛ… 16 минутын өмнө
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСЛҮҮДИЙН ҮР ДҮНГ … 1 цагийн өмнө
ДИМАШ КУДАЙБЕРГЕН НҮБ-ЫН САЙН САНААНЫ ЭЛЧ БОЛЛОО 1 цагийн өмнө
ТӨВ ТАЛБАЙН СҮЛД МОДНЫ ГЭРЛИЙГ 12 ДУГААР САРЫН 10-НЫ 19 ЦАГТ АСААНА 3 цагийн өмнө
Д.БОЛД: ХАМГИЙН УДААН ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БАЙГАА, ОРОН НУТГААС ИРСЭН 48 ХҮ… 3 цагийн өмнө
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИДТЭЙ ХИЙХ ТОМИЛГООНЫ СОН… 3 цагийн өмнө
НҮБ-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ АССАМБЛЕЙН ЧУУЛГАНЫ ҮЕЭР COP17 ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖЛ… 3 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭГҮҮ… 8 цагийн өмнө
“СОЛОНГО 1, 2” ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ЯВЦ 60 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛ… 9 цагийн өмнө
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО 9 цагийн өмнө
Ж.МИШЭЭЛ: ӨВ СОЁЛЫНХОО ҮНЭ ЦЭНИЙГ "ТОРГО"-ЫН БҮТЭЭЛЭЭР МЭДРҮҮЛЭХ НЭР Т… 21 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ ИР… 23 цагийн өмнө
ENJOY AI РОБОТ КОДЧИЛОЛЫН ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД МАНАЙ ХҮҮХДҮҮД ӨНДӨ… Өчигдөр
АРАВ ХОНОГИЙН АЖИЛ ХЭРГИЙН ВИЗИЙГ УРИГЧГҮЙГЭЭР ЦАХИМААР ИЛГЭЭХ БОЛОМЖ … Өчигдөр
ДОНОРЫН ХҮЛЭЭХ ЖАГСААЛТАД 1000 ГАРУЙ ИРГЭН БАЙНА Өчигдөр
МИАТ: ТАЙЛАНД РУУ ЗОРЧИХ БОЛ TDAC БӨГЛӨХ ШААРДЛАГАТАЙ Өчигдөр
СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2025.12.01-1… Өчигдөр
БАГА, ДУНД ОРЛОГОТОЙ ИРГЭДИЙН ОРОН СУУЦААР ХАНГАХАД ТУРКИЙН ЗАГВАРЫГ С… Өчигдөр
COP17-ЫН САНХҮҮЖИЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОЛОМЖИЙГ NATURE SUMMIT 2025-Ы… Өчигдөр
ТРАМП: АНУ-ЫН ЭНХИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ОРОС, УКРАИНЫ АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГАА… Өчигдөр
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/12/01
SENZU: БИ ГЭНЭТ ГАРААД ЯВАНГУУТ БАГ МУУДНА ГЭЖ БАЙХГҮЙ 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/12/01