Б.БАТБААТАР: НҮҮДЛИЙН СОЁЛ, ЭКОЛОГИЙН УЯЛДААГ ХАМГААЛАХГҮЙ БОЛ ЗЭРЛЭГ АМЬТДЫН ПОПУЛЯЦИ ХОРОГДОЖ, ХҮНИЙ АМЬДРАЛЫН ЧАНАР ДОРОЙТНО

Admin
6 цагийн өмнө

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Монгол Улсын бодлого, манлайллыг НҮБ-ын Байгаль орчны Ассемблейн  долдугаар чуулганы хүрээнд биологийн олон янз байдлын асуудал хариуцсан олон талт гэрээ, конвенцуудын Нарийн бичгийн дарга нарын газраас зохион байгуулсан сайд нарын түвшний “Холбоос нутаг: Экосистем, нүүдэллэдэг зэрлэг амьтдын чухал үүрэг болон тэсвэртэй эх дэлхийн төлөө” зэрэгцээ хэлэлцүүлгийн үеэр танилцуулжээ.

Б.Батбаатар сайдын зүгээс экологийн холбоос нутгийн доройтол хурдацтай явагдаж буйг онцолж “Нүүдлийн соёл, түүний суурь болсон экологийн уялдааг хамгаалахгүй бол экосистем сулран, зэрлэг амьтдын популяци хорогдож, хүн амын амьдралын чанар доройтно” хэмээн мэдэгдсэн байна. 

Тэрбээр үргэлжлүүлэн улс орнуудыг зоримог, шуурхай шийдвэр гаргахыг уриалж, экологийн холбоосын асуудлыг уур амьсгал, биологийн олон янз байдал, тогтвортой хөгжлийн гол тулгуур бодлого болгох шаардлагатайг дурджээ.

Монгол Улс үндэсний бодлого болон олон улсын хамтын ажиллагааны хүрээнд дараах чиглэлд манлайлж ажиллахаар бэлтгэлээ хангаад байгаа тухай сайд онцолсон байна. Эдгээр нь

  • Нүүдлийн туруутан амьтан болон бэлчээрийн экосистемийг хамгаалахад чиглэгдсэн Бэлчээрийн Тэргүүлэх санаачилга,
  • Сав газрын гидрологийн холбоосыг сэргээх, уялдаатай төлөвлөлт хэрэгжилтэд шилжсэн Усны ба газрын менежментийг уялдуулах санаачилга,
  • Хөгжлийг дэмжих дэд бүтцийн төслүүдийг байгаль орчинд ээлтэй төлөвлөх, бүтээн байгуулах, хөрөнгө оруулалтыг ногооруулах замаар газар нутгийн хуваагдал бус холбоосод чиглэх асуудал зэрэг болно.

Түүнчлэн Монгол Улс ирэх онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын /COP17/ бага хурлыг даргалах бөгөөд уг хурлын үр дүнгээр дээрх санаачилгуудыг бодит шийдвэр болгохоор ажиллаж байгааг давхар танилцуулаад ховор амьтдын хамгааллын тухай тэр дундаа бөхөнгийн асуудлыг “Бүс нутгийн тогтвортой популяцын сэргэлт, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргалт, нээлттэй хамтын ажиллагаа чухал. Бөхөн бол Монгол-Төв Азийн бүс нутгийн билэг тэмдэг болсон нүүдлийн зүйлийн хувьд хамгаалал нь эмзэг хэвээр” гэдгийг онцлон тэмдэглэжээ.

БЭЛЧЭЭРИЙН АСУУДЛААР ОЛОН УЛСЫН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛНЭ

Дэлхийн хуурай газрын тэн хагасыг эзэлдэг бэлчээрийн асуудлыг олон талаас нь авч үзэн Улаанбаатар хотноо 2026 оны 8 дугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцийн Талуудын 17 дугаар бага хурлын үеэр олон улсын стратеги, бодлогын түвшинд баталгаажуулах зорилгыг тээсэн өдрийн хоолны уулзалт НҮБ-ын Байгаль орчны ассамблейн 7 дугаар чуулганы үеэр (2025.12.09) болсон байна.

Уулзалтад Монгол Улсаас гадна Бүгд Найрамдах Кени Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын өндөр дээд төлөөлөгчдөөс гадна Рио-гийн 3 конвенц болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дарга нар оролцож бэлчээрийн асуудлаарх байр сууриа илэрхийлжээ.

Уулзалтыг нээж, хэлсэн үгэндээ сайд Б.Батбаатар “Монгол Улсын нутаг дэвсгэрийн 70 орчим хувь нь уудам тал хээрээс бүрддэг бөгөөд эдгээр экосистем нь нүүрстөрөгч шингээх, усны тогтолцоог зохицуулах, олон янзын амьдралыг тэтгэх, уламжлалт мал аж ахуйг дэмждэг цогц тогтолцоо тул манай улс нь бэлчээрийн газар нутаг” гэдгийг онцлоод Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлаас дэвшүүлэхээр ажиллаж буй санаачлагуудын уялдааг танилцуулсан байна.

Уулзалтад оролцсон төлөөлөгч нар “Монголын СОР”-ыг чухалчлан хүлээж байгаагаа илэрхийлээд Монгол Улсын Засгийн газрын манлайлалд талархаж буйгаа илэрхийлжээ. 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, стратегийн бодит хэрэгжилтийг хангахыг онцгойлон анхаарч байгааг НҮБ-ын Байгаль орчны ассамблейн 7 дугаар чуулганы “Бодлого ба бодит хэрэгжилтийг уялдуулах нь- Уур амьсгал болон биологийн олон янз байдлын үйл ажиллагаанд бэлчээрийн шийдлийг нэгтгэх нь” сэдэвт хэлэлцүүлгийн нээлтийн үеэр онцоллоо.

Тэрбээр “Бэлчээрийн экосистем, хөрс хамгааллын ач холбогдлыг онцолж, хамтын ажиллагаа болон санхүүжилт нэмэгдүүлэх нь газрын доройтолтыг бууруулах гол арга зам хэмээн мэдэгдлээ. Мөн бэлчээр ашиглах гэрээ, усны сав газрын нөхөн сэргээлт, зэрлэг амьтдад ээлтэй менежмент зэрэг амжилттай хэрэгжиж буй жишээг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр олон улсад танилцуулахаар боловсруулж байгаа”-гаа онцлон дурдав. Энэ бүхнийг ирэх оны наймдугаар сард Монгол Улсад болох Талуудын 17 дугаар бага хурлын үеэр байгаль орчин-хөдөө аж ахуйн салбарын хосолмол сайн туршлагыг биечлэн ирж харах боломжтойг онцолсон байна.

Хэлэлцүүлгийн үеэр Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) 2026 оны “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” (IYRP) болгон зарласан. Монгол Улсын энэхүү манлайллыг улс орнуудын төлөөллүүд онцлон дурдаж, талархал илэрхийлсэн.

Монгол Улсын төлөөлөгчид НҮБ-ын Байгаль орчны ассамблейн 7 дугаар чуулганы үеэр Улаанбаатар хотноо ирэх жил зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлыг олон улсад танилцуулж, түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа юм. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАШУУНСУХАЙТ БООМТЫН АВТО ТЭЭВРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ САЙЖРУУЛЖ, НҮҮР… 2 цагийн өмнө
ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ШИНЭ ЖИЛ, БАЙГУУЛЛАГА, САЛБАРЫН ОЙ ЗОХИОН БАЙГУУЛАХГ… 2 цагийн өмнө
ЦЕМЕНТ ШОХОЙ ХХК-Д УЧИРСАН 3.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЛ… 3 цагийн өмнө
Б.БАТБААТАР: НҮҮДЛИЙН СОЁЛ, ЭКОЛОГИЙН УЯЛДААГ ХАМГААЛАХГҮЙ БОЛ ЗЭРЛЭГ … 6 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН 9 ДҮҮРГИЙН 14 БАЙРШИЛД ЗАССАН СҮЛД МОДНЫ ГЭРЛИЙГ ӨНӨӨДӨР 19… 6 цагийн өмнө
БАРУУН, ГОВЬ, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА 10 цагийн өмнө
ШИНЭ ГЭРЭЭ, ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХ АСУУДЛЫГ ОН ДУУСТАЛ ЦАРЦААХ ЧИГЛЭЛ ӨГЛ… 22 цагийн өмнө
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСЛҮҮДИЙН ҮР ДҮНГ … 23 цагийн өмнө
ДИМАШ КУДАЙБЕРГЕН НҮБ-ЫН САЙН САНААНЫ ЭЛЧ БОЛЛОО Өчигдөр
ТӨВ ТАЛБАЙН СҮЛД МОДНЫ ГЭРЛИЙГ 12 ДУГААР САРЫН 10-НЫ 19 ЦАГТ АСААНА Өчигдөр
Д.БОЛД: ХАМГИЙН УДААН ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БАЙГАА, ОРОН НУТГААС ИРСЭН 48 ХҮ… Өчигдөр
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИДТЭЙ ХИЙХ ТОМИЛГООНЫ СОН… Өчигдөр
НҮБ-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ АССАМБЛЕЙН ЧУУЛГАНЫ ҮЕЭР COP17 ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖЛ… Өчигдөр
ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭГҮҮ… Өчигдөр
“СОЛОНГО 1, 2” ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ЯВЦ 60 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛ… Өчигдөр
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО Өчигдөр
Ж.МИШЭЭЛ: ӨВ СОЁЛЫНХОО ҮНЭ ЦЭНИЙГ "ТОРГО"-ЫН БҮТЭЭЛЭЭР МЭДРҮҮЛЭХ НЭР Т… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ ИР… Өчигдөр
ENJOY AI РОБОТ КОДЧИЛОЛЫН ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД МАНАЙ ХҮҮХДҮҮД ӨНДӨ… Өчигдөр
АРАВ ХОНОГИЙН АЖИЛ ХЭРГИЙН ВИЗИЙГ УРИГЧГҮЙГЭЭР ЦАХИМААР ИЛГЭЭХ БОЛОМЖ … 2025/12/08
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ - ОХИНЫ ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/12/01