"Enjoy AI Robot" кодчилолын Дэлхийн аваргын тэмцээнд манай улсаас Улаанбаатар хот, Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь, Дархан, Говьсүмбэр аймгийн багш, тамирчид дэлгэцгүй кодчилол, робот кодчилол, дрон кодчилол төрөлд оюун ухаан, ур чадвараараа шалгаран 61 улсын 1000 орчим шилдэг багийн 20,000 оролцогчидтой өрсөлдөж, бахдам өндөр амжилт үзүүлжээ.

Манай сурагчдын амжилт:
- Монголын Стем Боловсролын Академийн Б.Батцэцэг багштай багаас сурагч Х.Ээлэн, М.Хангэрэл нар Дэлгэцгүй- Кодчилол төрөлд дэлхийн аварга-“Алтан медаль”
- Говь-Алтай аймгийн Юнител STEMHUB-ийн Ч.Баттулга багштай багаас Дрон - Кодчилол төрөлд сурагч Р. Ууганбаяр дэлхийн аварга “Алтан медаль”
- Говь-Алтай аймгийн Юнител STEMHUB-ийн Ч.Баттулга багштай багаас Дэлгэцгүй - Кодчилол төрөлд сурагч Э.Өрнөхбаяр, Б.Есөнмөнх нар “Мөнгөн Медаль”
- Дархан -Уул аймгийн Unitel STEAM-HUB-ийн Т.Энхжаргал багштай багаас сурагч Н.Амин-Эрдэнэ, Б.Содгэрэл нар Дэлгэцгүй - Кодчилол төрөлд “Хүрэл медаль”
- Нийслэлийн 11 дүгээр сургуулийн Д.Батбаяр багштай багаас сурагч Б.Оюун Дрон - Кодчилол төрөлд “Мөнгөн Медаль”
- Өмнөговь аймгийн Ханбогд сумын Ч.Бямбасүрэн багштай багаас сурагч Ц.Баяржавхлан, О.Мичидмаа нар Кибер хот төрөлд Шилдэг Робот Загвар “Тусгай байр” тус тус хүртсэн байна.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна