МАЛГҮЙ БОЛСОН ИРГЭДЭД 5-8 САЯ ТӨГРӨГИЙН ХҮҮГҮЙ ЗЭЭЛ ОЛГОНО


Малын хорогдол одоогийн байдлаар 6 саяд хүрсэн. Урьдчилсан байдлаар 20 сая толгой мал хорогдоно гэдэг судалгаа гарсан. Өөрөөр хэлбэл 20 мянга орчим малчин малынхаа 70-аас дээш хувийг алдах эрсдэл байна. Ийм учраас малчдад урт хугацаатай хүүгүй зээл олгоно. Хөдөлмөр нийгмийн хамгааллын харьяа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 107 тэрбум төгрөг байгаа. Эндээс малгүй болсон иргэдэд 5-8 сая төгрөгийн хүүгүй урт хугацаат зээл олгож, дэмжлэг үзүүлнэ.

Бэлчээрийн мал аж ахуй цаашдаа энэ хэлбэрээр эрсдлийг даван туулах боломжгүй учраас Засгийн газраас ойрын хугацаанд уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийхдээ хэллээ.
Мөн "Гар аргаар нядалсан махыг эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа тодорхойлолттой Хөдөө аж ахуйн биржээр дамжуулж мах бэлтгэлийн компаниуд худалдан авч, Улаанбаатарчуудын хэрэгцээг хангах чиглэлийг энэ оны нэгдүгээр сард өгч байсан. Мах бэлтгэлийн компаниудтай Засгийн газар болон Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны зүгээс уулзалт зохион байгуулж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хүрээнд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар
• Улаанбаатар хотын нөөцөд 6,000 орчим тонн мах байна.
• Мах бэлтгэлийн компаниудад зах зээлд нийлүүлэх боломжтой 2,000 орчим тонн үхэр, хонины мах байгаа.
Ялангуяа тав, зургадугаар сард нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд Засгийн газраас үргэлжлүүлэн арга хэмжээ авч ажиллана. Цас зудын нөхцөлөөс үүдэн мал тарга, тэвээрэг алдсан. Шинэ махыг зах зээлд нийлүүлэх боломж байхгүйг харгалзан үзэж, уг шийдвэрийг гаргаж байгаа" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТЭВЧЭЭР 10 цагийн өмнө
ТРАМП ИРАНЫ ШИНЭ УДИРДАГЧ МОЖТАБА ХАМЕНЕИ АМЬ ҮРЭГДСЭН БАЙЖ МАГАДГҮЙ Г… 15 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 2-4 ХЭМ ДУЛААН 18 цагийн өмнө
УЛСЫН ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛ МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДРИЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЛЭЭ Өчигдөр
ӨМНӨГОВЬ АЙМАГ ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТААР УЛСЫН ХЭМЖЭЭНД ХАМГИ… Өчигдөр
МОНГОЛ СУРАГЧИД IMO-ООС ЕСӨН АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН ТҮҮХТЭЙ Өчигдөр
​ ГЕПАТИТ Д ВИРУСИЙН ЭСРЭГ БУЛЕВИРТИД ЭМИЙН ЭМЧИЛГЭЭНД 180 ЭМЧЛҮҮЛЭГЧ … Өчигдөр
СЭЛЭНГИЙН САВ ГАЗАР, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР ЯЛИМГҮЙ ЦАС ОРЖ, ЗӨӨЛӨН … Өчигдөр
УВС АЙМАГТ ТОМУУГИЙН ӨВЧЛӨЛ ИХЭСЧ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН 20-НЫГ ХҮРТЭЛ… 2026/03/13
ГИТАРЧИН ӨӨЖГИЙ: ТАТАР АЖИЛЛАГАА, МИНИЙ АХ АТАМАН КИНОНУУДЫГ ГАРГАВАЛ … 2026/03/13
ЦОГТЦЭЦИЙ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ 4 СУМЫН 30 МЯНГА ГАРУЙ ИРГЭНД ҮЙЛЧИЛ… 2026/03/13
Б.БАТБААТАР САЙД COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖЛЫГ САЙЖРУУЛЖ, ХАРИУЦЛАГЫ… 2026/03/13
БИ ЧАМАЙГ ИНГЭНЭ ГЭДГИЙГ МЭДЭЖ, ХҮЛЭЭЖ БАЙСАН ЮМ ГЭЖ ДОТРОО БАХ НЬ ХАН… 2026/03/13
МИАТ ТОКИО ЧИГЛЭЛИЙН ЗУНЫ НИСЛЭГИЙН ЦАГИЙН ХУВААРИА ЗАРЛАЛАА 2026/03/13
ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙГ БУУРУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭГ ЭНЭ САРД … 2026/03/13
Ж.ЧИНБҮРЭН САЙД УВС АЙМАГТ АЖИЛЛАХДАА ЭЛЭГ ТАЙРАХ ХАГАЛГААНД ЗӨВЛӨХ ЭМ… 2026/03/13
ЗҮҮН АЙМГУУДЫН ЗҮҮН ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ШУУРНА 2026/03/13
ЦАХИЛГААН МОТОР, ТУСЛАХ ХӨДӨЛГҮҮРТЭЙ МОПЕД, УНАДАГ ДУГУЙН ИМПОРТ 10 ДА… 2026/03/12
Ж.ЧИНБҮРЭН: УЛАМЖЛАЛТ ЭМИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ, ЭКСПОРТЫН БОЛОМЖИ… 2026/03/12
Б.ЭНХБАЯР: ГОЛОМТЫН БАЯСГАЛАНГ ХӨГЖЛИЙН БАНК, НҮҮРСНИЙ СОНСГОЛД НОТЛОХ… 2026/03/12
Их Уншсан
Б.БАТБААТАР: ЗАХИАЛАГЧИЙНХАА ХАМТ ЗАМ МӨРӨӨ БОДСОН НЬ ДЭЭР ГЭЖ ЗӨВЛӨХ … 2026/03/11
ХАРХОРИНЫ НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХАГАЛГААНЫ ВАКУМ ӨРӨӨГ ТОХИЖУУЛЖ, БҮРЭН АШ… 2026/03/02
SENZU-Г ЭГНЭЭНДЭЭ НЭГТГЭСЭН PASSION UA БАГ АНХНЫ ЯЛАЛТАА АВЛАА 2026/03/02
ЦАСАНД ДАРАГДСАН НӨХРӨӨ ЭХНЭР НЬ FIND MY IPHONE АПП АШИГЛАН ОЛЖ АВАРЧЭ… 2026/03/05
ТРАМП ИРАНЫ УДИРДЛАГАТАЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХЭД БЭЛЭН ГЭСЭН Ч БАЙДАЛ УЛАМ ХУР… 2026/03/02
ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙГ БУУРУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭГ ЭНЭ САРД … 2026/03/13
ИРАНЫ ШИНЭ УДИРДАГЧИЙГ ХӨНӨӨНӨ ГЭЖ ИЗРАИЛ МЭДЭГДЭВ 2026/03/04
ГУРАВДУГААР САРД ЦАХИЛГААН ШУГАМ ТОНОГЛОЛД ЗАСВАР ХИЙХ ХУВААРЬ ГАРЧЭЭ 2026/03/02
ИРАНЫ 131 ХОТОД 555 ХҮН АМЬ ҮРЭГДЭЖ, САУДЫН АРАБЫН ГАЗРЫН ТОСНЫ ТОМ ҮЙ… 2026/03/02
ТРАМП ИРАНЫ ДАЙН УДАХГҮЙ ДУУСНА ГЭСНИЙ ДАРАА ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ОГЦОМ БУ… 2026/03/10
МОЖТАБА ХАМЕНЕИ УДИРДАГЧ БОЛЖ, ГАЗРЫН ТОС 200 ДОЛЛАРТ ХҮРЧ МАГАДГҮЙ ГЭ… 2026/03/09
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ХӨНГӨЛӨЛТ, ТУСЛАМЖИЙН ОЛГОЛТЫН Х… 2026/03/03
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ХОРТ ХАВДРЫН НАС БАРАЛТ БУУРСАН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ ГАРЧЭЭ 2026/03/05
ОЛОН УЛСЫН ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭГ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ДҮЙЦҮҮЛЭХ… 2026/03/09
ТРАМП АНУ ИРАНЫ ШИНЭ УДИРДАГЧИЙГ СОНГОХОД ОРОЛЦОХ ЁСТОЙ ГЭЖ МЭДЭГДЭВ 2026/03/06