“Загреб-2025” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 65 кг-д Азийн аваргын хошой мөнгөн медальт Түвшинжаргалын Энхжин хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, Пан Америкийн хошой аварга АНУ-ын Эллен Килтиг 4:2-оор ялсан юм.
Манай тамирчид одоогийн байдлаар "Загреб-2025" Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 1 мөнгө, 2 хүрэл, нийт 3 медаль хүртээд байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна