МУГЖ, дуучин Б.Батцэцэглэн өөрийн "нутагтаа дуулах эрхгүй" болсон учраа бодоод олохгүй байгаа талаараа цахим хуудастаа бичжээ.
Б.Батцэцэглэн "Энэ удаад дахиад л чадахгүй нь...
Ямар учраас нутагтаа очиж дуулах эрхгүй болсноо бодоод бодоод олохгүй олон жил боллоо.
Нутгийн хамааралтай ямар нэг арга хэмжээнд уригдахаа больсон, дуулахаа больсон.
Нутагт зохиогдож буй арга хэмжээнд уригдаад дуулахаар очиход хөтөлбөрт байхгүй байна аа гээд тайзанд гаргалгүй буцаадаг,
Нутагт тоглолгдох жүжгийн хөгжмийн зохиолч нь залгаад дуулна шүү, хоолойнд ороорой гэсэн байхад болиулаад тэр төслөөс хасуулдаг,
Миний зураг байршчихсан байсан постероос хүртэл хасуулдаг,
Нутгийн шинэ жил болоход дуулахгүй юм чинь битгий ирээрэй гэж залгуулдаг,
Одоо зохиогдох гэж буй "Тэнгэрийн хутагт" пестивалд оролцоод өгөөчээ гэж зохион байгуулагчдыг холбогдоход "дуртайяа зөвшөөрч хотод төлөвлөсөн байсан пянзныхаа баярыг хойшлуулан байж очиж бүх арга хэмжээнд нь дуулж өгнө өө, эрхэм сайхан шагнал хүртсэнээс хойш нутагтаа дуу хуураа өргөөгүй байгаа, Равжаа хэмээх хүний нэрээр, оюуны бүтээлээр өдий зэрэгтэй уран бүтээлч яваагийн хувьд ая дуугаараа баярлалагаа илэрхийлье гэж зорьсон бас юмсан,талаар боллоо.
Өт хүртэл хүрэхээр үрчийдэг.
Хэн гээч, ямар эрх мэдэлтэй болоод бас ямар их завтай болоод ганцхан надад анхаарлаа хандуулаад байгаа учрыг олно оо.
Олон жил үргэлжилсэн энэ үйл явц хэзээ дуусч, нутагтаа очиж ая дуугаа өргөх юм болдоо. Удахгүй учран золгох ерөөл өргөе дөө." гэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна