УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Б.Баярбаатар өөрийн ахалж буй ажлын хэсгүүдийнхээ асуудлаар санал шүүмжлэлийг нээлттэй хүлээн авч байгаа бөгөөд иргэдийг саналуудаа ирүүлээрэй хэмээн цахим хуудастаа бичжээ.
Б.Баярбаатар " Ирэх долоо хоногт Халзан бүрэгтэй ордын нээлттэй сонсгол зохион байгуулна. Миний бие Нарансэвстэй боомтын тухай дүгнэлт гаргах, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эс,эд,эрхтэн шилжүүлэх тухай хуулийг төсөл, Төрийн худалдан авалтын тухай хууль, Нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний тухай хууль гэсэн ажлын хэсгүүдийг ахлан ажиллаж байгаа бөгөөд санал шүүмжлэлийг нээлттэй хүлээн авч байгаа болно. Иргэд холбогдолтой саналуудаа ирүүлнэ үү хэмээн хүсэж байна." гэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна