Их Британийн Ливерпүүл хотноо үргэлжилж буй Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Монголын шилдэг тамирчин, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Лутсайханы Алтанцэцэг Японы Хикару Шинохараг ялж, хүрэл медалийн болзол хангалаа.
Л.Алтанцэцэг хажуугийн шүүгчдийн 5:0 саналаар илт давуугаар ялалт байгуулж, дэлхийн рингнээс дараалан медаль хүртэж буй Монголын анхны эмэгтэй боксчин болж, түүхэн амжилт бүтээв.
Тэрбээр маргааш /2025.09.13/ орой Энэтхэгийн тамирчинтай мөнгөн медалийн төлөө тулалдах юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна