Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу 5-р баг Сайхан мод гэдэг газар 2025 оны есдүгээр сарын 17-ны өдрийн 16 цаг 30 минутад мод бэлтгэж байсан иргэний 2 нас гарантай хүү машиндаа унтаж байгаад аав, ээжийгээ түр холдсон хойгуур алга болсон талаар өмнө мэдээлсэн.
Тус аймгийн Онцгой байдлын алба хүүхэд алга болсон тухай дуудлагыг 16 цаг 55 минутад хүлээн авч, эрэн хайх ажиллагаа хийж байна.
Өнөөдрийн /2025.09.19/ байдлаар Хөвсгөл Онцгой байдлын газар, Булган аймгийн Онцгой байдлын газар, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Агаараас эрэн хайх аврах анги, аймгийн Засаг даргын тамгын газар, сумын сумын Засаг даргын тамгын газар, Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газар, Хилийн цэргийн 0257-р анги , Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Зэвсэгт хүчний 321-р тусгай салбар, ар гэрийн хүмүүс,Сумын мэргэжлийн анги, Шинэ-Идэр сумын Засаг даргын Тамгын газар, сайн дурын иргэд нийт 181 хүн, 1 эрэлч нохой, 1 нисдэг тэрэг, 4 дрон, 30 морь, 40 автомашинтайгаар 3 бүлэгт хуваагдан ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна