Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр 3 сарын 15-16-нд шилжих шөнө Хэнтийн өмнөд, Сүхбаатарын хойд хэсгээр салхи секундэд 8-12 м/с, цасан шуурга 1-9 цаг, Сүхбаатарын өмнөд, Дорнодын хойд хэсгээр салхи секундэд 8-12 м/с, цасан шуурга 1-4 цаг үргэлжлэн цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.
Харин 15-нд Өвөрхангайн Төгрөг, Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант, Сэлэнгийн Орхонтуул, Зүүнхараа, Баруунбүрэн, Дарханы Шаазгайт, Төв аймгийн Цээл, Борнуурт, 15-16-нд шилжих шөнө Булганы Орхон, Хэнтийн Норовлин, Дадал, Дорнодын Баянтүмэн, Чойбалсан, Тэрэлжид 5.0-8.0мм буюу их цас оржээ.
Эх сурвалж: Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэл
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна