Их Британийн Ливерпүүл хотноо 2025 оны 9 сарын 4–14-ний өдрүүдэд болсон Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “Алдар” спорт хорооны боксчин Алдархишигийн Баттулга эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд амжилттай оролцож, мөнгөн медалийг эх орондоо авчирлаа.
Тэрбээр финалын шатанд Казакстаны туршлагатай тамирчин Санжар Ташкенбойтой тулалдан өрсөлдөж мөнгөн медаль хүртэв. Анхныхаа дэлхийн аваргад хүч үзсэн залуу боксчин ийнхүү Монголын боксын түүхэнд шинэ өнгө төрхийг авчирлаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна