Хөвсгөл аймгийн Тариалан суманд 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 16 цаг 30 минутын орчимд алга болсон 2 настай хүүг эрэн хайх үйл ажиллагаа тав дахь өдрөө үргэлжилж байна.
Хойд бүсийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ш.Баасандорж эрэн хайх, аврах ажиллагаанд оролцогчдод өнөөдрийн болох ажиллагааны талаар үүрэг чиглэл өгч бие бүрэлдэхүүнийг өнөөдөр /2025.09.21/ 8 цагийн үед ажиллагаанд оруулжээ.
Онцгой байдлын газрын хошууч Л.Ганзоригоор ахлуулсан баг эхний ээлжид Сайхан модны дээд цармаас 1,5 км-ын өргөн пронтоор 4,5-5 км-ын урт самналт хийж эхэлсэн байна.
Өчигдөр оройдоо 750 гаруй хүн цугласан ч оройдоо буцах нь буцаж, өнөө өглөө 8 цагийн үед онцгойгийнхон голдуу 200 гаруй хүмүүс үлдсэн байсан, нэмэгдэж машинууд, хүмүүс ирж буй талаар тус газарт байгаа хүн бичжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна