Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь төрийн цахим үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд сурталчлан таниулах, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх зорилтын хүрээнд гурван жилийн хугацаанд нийт 230 мянга гаруй иргэнд сургалт орж, зөвлөгөө, мэдээлэл өгчээ.
Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх 1-4 дүгээр аяны хүрээнд 70,276 иргэнд сургалт зохион байгуулж, 99,724 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч ажилласан байна. Харин 2025 оны наймдугаар сарын 27-ноос 12-р сарын 05-ны хооронд өрнөсөн Тавдугаар аянаар 1,481 км зам туулж, 112 суманд хүрч, 48,238 иргэнийг хамруулжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна