Засгийн газрын хуралдаанаас 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон Цэргийн албан хаагчийн тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Үүнд 499.2 мянган тэтгэвэр авагч хамрагдаж байгаа бөгөөд нэмэгдэлд 449.3 тэрбум төгрөг зарцуулна.
Дундаж тэтгэврийн хэмжээ өнөөдөр 685.6 мянган төгрөг байгаа ба нэмэгдсэнээр 785.6 мянган төгрөг болно. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ мөн 100 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа гэж Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна