Жинлүүрийнхэнд энэ сар удаан хүлээсэн тайвшралыг авчрах болно. Тодорхой чиглэлийн дагуух эцэс төгсгөлгүй уралдаан мэт байсан завгүй хэдэн сарын одоо л нэг амрах цаг ирнэ. Энэ үе нь та бүхний үргэлж тэмүүлдэг зохицол, тогтвортой байдлыг сэргээх цаг байх болно. Өнгөрсөнд даван туулах боломжгүй мэт санагдаж байсан бэрхшээлүүд гайгүй ч юм шиг санагдаж өөрөө шийдэгдэж эхэлнэ. Та удаан хугацаагаар хойш тавьж байсан зүйлс, тухайлбал орхисон төсөл, хобби, олон жилийн турш зүрх сэтгэлд чинь хадагдаж ирсэн санаа зэргийнхээ араас хөөцөлдөх цагтай болно.
Ийнхүү өөрийн хүссэн зүйлдээ цаг зарцуулсан үйл ажиллагаа нь зөвхөн баяр баясгаланг авчрахаас гадна дотоод тэнцвэрт байдлыг бий болгодгийг та мэдэрнэ. Энэ сард сар хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрөөх, амрах зэрэгт гаргах цаг хугацаа хангалттай байх бололтой. Энэ үеийн эрч хүч нь та бүхэнд ашигтай, тааламжтай хоёрыг тэнцүү хослуулсан бүрэн дүүрэн, сэтгэл хангалуун мөчүүдийг мэдрэх боломжийг олгоно.
Гэхдээ ийм тайван сар хэдий ч эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй зүйл тохиолдож магадгүйг одод онцгойлон анхааруулж байна. Бага зэрэг ядарсан мэт санагдах, эрч хүч буурах зэрэг нь жилийн туршид завгүй хөдөлмөрлөсний эцэст эрч хүч шавхагдсан байж болзошгүй шинж тэмдгийг сануулж буйг анхаараарай. Магадгүй энэ нь таны тайван “баг”-ийн цаана нуугдаж байсан зарим асуудал, эсвэл стрессээ даван туулахын тулд өчүүхэн таашаал авахаар хэрэглэсэн зүйлсийн чинь үр дагавар байж мэдэх юм.
Энэ сар бол өөрийгөө өөрчлөхөд тохиромжтой цаг. Дадал зуршлаа эргэн харж, илүү их амарч, сэтгэл болон бие махбодоо арчлах тал дээр анхаарч, өдөр тутмын хуваарьтаа оруулаарай. Эмч рүү очихыг бүү хойшлуулаарай, урдчилан сэргийлэх нь таны өөрийгөө хайрлахын тулд хийх гол ажлын нэг байх болно. Ингэснээр та энэ оныг нийцэлтэйгээр үдээд зогсохгүй, ирэх жилдээ эрч хүч дүүрэн, амжилтын төлөөх шинэ хүсэл тэмүүлэлтэйгээр орох болно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна