ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХУГАЦААГ 36 САР БОЛГОЖ, ЭРСДЭЛИЙН ХЭМЖЭЭГ 100 ХУВЬ БОЛГОН БУУРУУЛЖЭЭ

Admin
56 минутын өмнө

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны 12 дугаар сарын 10, 11-ний өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд:

  1. Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах;
  2. Тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн үлдэгдэлтэй тэнцэхүйц хэмжээний эх үүсвэрийг банкны заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасаж тооцох
  3. Тэтгэврийн зээлийн үлдэгдэл хугацааг 36 хүртэл сараар нэг удаа сунгаж, тус сунгасан хугацаагаар сарын төлбөрийн дарамтыг бууруулсан тохиолдолд уг активыг бүтэц өөрчлөгдсөн активт тооцохгүйгээр ангиллыг хэвээр хадгалах;
  4. Тэтгэврийн зээлд тогтоосон 150 хувийн эрсдэлийн жингийн хэмжээг 100 хувь болгон бууруулахаар шийдвэрлэлээ.

Жилийн инфляц 2025 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд 8.2 хувь, Улаанбаатар хотод 8.7 хувьтай гарлаа. Ийнхүү инфляц өмнөх сараас буурахад төрийн зохицуулалттай үйлчилгээний үнийн өсөлтийн суурь нөлөө арилж эхэлсэн нь голлон нөлөөлөв.  Гэвч ургац хураалт тааруу байснаас үүдэн хүнсний ногоо, намрын саруудад махны үнэ улирлын хандлагаа дагаж буураагүй нь хүнсний инфляцыг эрчимжүүлсэн бол ирэх оноос цалингийн өсөлт  инфляцын төсөөллийг өмнөхөөс нэмэгдүүллээ. Улмаар инфляц 2026 онд зорилтот интервалд орж тогтворжихоор байна. Түүнчлэн, Засгийн газраас хэрэгжүүлэх төслийн санхүүжилт, экспортын орлого болон валютын ханшийн төлөв, цаг агаар болон нийлүүлэлтээс шалтгаалсан үнийн өөрчлөлт зэрэг нь инфляцыг өдөөж болзошгүй.

Эдийн засаг 2025 оны эхний 3 улиралд 5.9 хувиар өссөн нь хүлээлттэй нийцтэй байна. Өсөлтийн дийлэнх хэсгийг хөдөө аж ахуй болон уул уурхайн салбар бүрдүүлж байгаа ба цаашдын төлвийг хэвээр хадгаллаа.

Өмнөх бодлогын шийдвэр гарсан үетэй харьцуулахад АНУ-ын тарифын нөлөө шинжээчдийн хүлээлтээс харьцангуй бага нөлөөтэй байгаагаас дэлхийн болон БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн түвшин нэмэгдсэн, мөн дэлхийн зах зээл дээрх алт болон зэсийн үнэ хүлээлтээс өндөр байна. Гэвч гадаад орчны тодорхой бус байдал өндөр хэвээр байна.

Бодлогын хүүг хэвээр хадгалах болон төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулах шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилттой нийцтэй болно. Энэхүү шийдвэр нь банкны зээлийн эх үүсвэрийн өртгийг бууруулахад чиглэсэн арга хэмжээ болно. Түүнчлэн, тэтгэврийн зээлийн сарын төлбөрийн дарамтыг бууруулах зорилгоор боломжит бодлогын хувилбаруудыг хэлэлцэж, шийдвэрлэв.

Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт болон инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ.

Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулах юм. 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД 230 МЯНГАН ИРГЭНИЙ ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЖ… 40 минутын өмнө
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХУГАЦААГ 36 САР БОЛГОЖ, ЭРСДЭЛИЙН ХЭМЖЭЭГ 100 ХУВЬ … 56 минутын өмнө
СОЁЛТОЙ ХАКЕР 6 цагийн өмнө
ЭХЭМҮТ-ИЙН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨХ ПОЛИКЛИНИКТ ЦАГ АВСАН ИРГЭДИЙН 80 ХУВЬ НЬ Х… 7 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД НҮБ БҮХ ТАЛЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭД Б… 7 цагийн өмнө
БАРУУН, ТӨВ, ГОВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА 7 цагийн өмнө
Д.ЖИГМЭД АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН ПАРА ПАУЭРЛИФТИНГИЙН АВАРГА БОЛЛОО 19 цагийн өмнө
УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ИРЭХ ОНООС АМЬД ДОНОРООС БӨӨР ШИЛЖҮҮЛЭН С… 20 цагийн өмнө
ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧИН ӨМНӨХ ДОЛОО ХОНОГООС 5 ХУВИАР БУУРЧЭЭ 21 цагийн өмнө
ГАШУУНСУХАЙТ БООМТЫН АВТО ТЭЭВРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ САЙЖРУУЛЖ, НҮҮР… Өчигдөр
ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ШИНЭ ЖИЛ, БАЙГУУЛЛАГА, САЛБАРЫН ОЙ ЗОХИОН БАЙГУУЛАХГ… Өчигдөр
ЦЕМЕНТ ШОХОЙ ХХК-Д УЧИРСАН 3.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЛ… Өчигдөр
Б.БАТБААТАР: НҮҮДЛИЙН СОЁЛ, ЭКОЛОГИЙН УЯЛДААГ ХАМГААЛАХГҮЙ БОЛ ЗЭРЛЭГ … Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН 9 ДҮҮРГИЙН 14 БАЙРШИЛД ЗАССАН СҮЛД МОДНЫ ГЭРЛИЙГ ӨНӨӨДӨР 19… Өчигдөр
БАРУУН, ГОВЬ, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА Өчигдөр
ШИНЭ ГЭРЭЭ, ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХ АСУУДЛЫГ ОН ДУУСТАЛ ЦАРЦААХ ЧИГЛЭЛ ӨГЛ… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСЛҮҮДИЙН ҮР ДҮНГ … Өчигдөр
ДИМАШ КУДАЙБЕРГЕН НҮБ-ЫН САЙН САНААНЫ ЭЛЧ БОЛЛОО Өчигдөр
ТӨВ ТАЛБАЙН СҮЛД МОДНЫ ГЭРЛИЙГ 12 ДУГААР САРЫН 10-НЫ 19 ЦАГТ АСААНА Өчигдөр
Д.БОЛД: ХАМГИЙН УДААН ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БАЙГАА, ОРОН НУТГААС ИРСЭН 48 ХҮ… Өчигдөр
Их Уншсан
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ - ОХИНЫ ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/12/01
MISS INTERNATIONAL 2025 ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧААР КОЛУМБЫН МИСС ТОДОРЛОО 2025/11/27
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ШИНЭ ЦУВРАЛЫГ МОНГОЛД БЭЛТГЭЖ, ШИНЭ ОНОО… 2025/12/03