"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны 2023 оны ногдол ашиг болох 256000 төгрөгийг аудитын дүгнэлт баталгаажмагц олгоно гэж "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт хэллээ.
"2023 оны цэвэр ашиг 3.2 их наяд төгрөг байна гэж үзээд Төлөөлөн Удирдах Зөвлөл шийдвэрээ гаргасан. 3.2 их наяд төгрөг гэдэг нь аудитын дүгнэлтээр баталгаажихаар албан ёсных болно. Үндэсний Аудитын Газар баталгаажуулах ажил хийгдэж байгаа, ирэх долоо хоногт баталгаажих болов уу гэж бодож байна. Аудит баталгаажуулсан даруйд ногдол ашиг олгох процесс эхэлнэ" гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна