Тэрбумтан Элон Маскийн Neuralink компани аравдугаар сараас эхлэн хүний бодлыг ярианд "хөрвүүлэх" технологио туршиж эхлэхээр төлөвлөж байна.
Тус компанийн ерөнхийлөгч Дон Жин Сео есдүгээр сарын 19-нд Сөүлд БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт хүрээлэн (KAIST) дээр болсон бага хурлын үеэр ийнхүү мэдэгджээ. Уг төсөл нь ярих чадвараа алдсан хүмүүст туслах зорилготой юм. Технологи нь ямар ч "гар"-ын оролцоогүйгээр тархинаас дуу хоолой руу шууд холбогдоно гэж Сeo тайлбарлажээ. Хэрэв та өөрийгөө ямар нэг зүйл ярьж байна гэж төсөөлвөл бид түүнийг “барьж” чадна гэж тэр хэлсэн байна.
АНУ-ын Хүнс, эмийн чанарын чанарын хяналтын газраас (FDA) хэл яриа таних системийн суулгацад "шинэ бүтээл”-ийн статус олгосон нь эмнэлзүйн хэрэглээг нь түргэсгэснийг Neuralink мөн тэмдэглэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна