Дуучин Д.Болд ЭХЭМҮТ-д хамгийн удаан хэвтэн эмчлүүлж байгаа, мөн хөдөө орон нутгаас ирээд аав ээж ах эгчтэйгээ хэвтэн эмжлүүлж байгаа 48 хүүхдэд сэтгэлийн хандив өгсөн талаараа өөрийн цахим хуудастаа бичжээ.
Д.Болд "Өнөөдөр би бодож явсан зүйлээ амжуулахаар эх нялхсын төв эмнэлэг орлоо. Эмнэлгийн эрхлэгч, тасгийн эмч нараас нь асууж байгаад хамгийн удаан хэвтэн эмчлүүлж байгаа мөн хөдөө орон нутгаас ирээд, хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн төлөө багагүй эмчилгээний зардал гарган өвчинтэйгөө тэмцэж, аав ээж ах эгчтэйгээ хамт хэвтэн эмчлүүлж байгаа 48 хүүхдүүдэд өөрийнхөө зүгээс эм тариа эмчилгээнд нь жоохон ч гэсэн нэмэр болог гээд сэтгэлийн дэм өргөлөө…
БЯЦХАН ХҮҮХДҮҮД МИНЬ ТҮРГЭН ЭДГЭЭД МУНДАГ ХҮМҮҮС БОЛООРОЙ .
Манай МОНГОЛ УЛСЫН эмч нар МУНДАГ ШҮҮ" гэсэн байна.



Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна