2025 оны 12 дугаар сарын 9-ний байдлаар томуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна.
Улсын хэмжээнд амбулаторийн үзлэгт томуу, томуу төст өвчин 13 хувийг эзэлж байгаа ба өмнөх өдөртэй ижил түвшинд, өмнөх долоо хоногоос 5 хувиар буурчээ.
Эмнэлэгт 3,271 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 75.2% буюу 2,460 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа ба өмнөх өдрөөс 467 хүүхдээр буурсан аж. Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант жирэмсэн эмэгтэй 45 байна.
Эрчимт эмчилгээний тасагт 109 хүүхэд эмчлүүлж байгаагаас 44 хувь буюу 48 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба өмнөх өдрөөс 16-аар буурчээ.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,629 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 68.3 хувь буюу 1,113 байгаа нь өмнөх өдрөөс 767-оор буурсан үзүүлэлт юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна