Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт үед нь илрүүлэхэд буцалтгүй тусламж үзүүлнэ


Япон Улсын төрийн бус байгууллагаар дамжуулан хэрэгжих “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” буцалтгүй тусламжийн төслийн гэрээнд тус улсаас манай улсад суугаа Элчин сайд М.Игавахара болон "Японы Хүүхдийг ивээх сан"-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал Тоёда Мицүаки нар гарын үсэг зуржээ.

"Японы Хүүхдийг ивээх сан" ТББ нь сүүлийн гурван жилийн хугацаанд “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийг Улаанбаатар хот, Өвөрхангай болон Ховд аймагт хэрэгжүүлсэн бөгөөд хүүхдийг боловсролд тэгш хамруулах чиглэлд анхаарч ажиллаж ирсэн юм. Энэ удаад хэрэгжих “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төсөл нь сургуулийн өмнөх бага насны хүүхдүүдийн хөгжлийн бэрхшээлийг эрт үед нь илрүүлэх, эрт оролцоог хангахад эрүүл мэндийн төв болон цэцэрлэгийн ахуй орчинг сайжруулж, хүний нөөцийг чадавжуулахад чиглэх аж. Уг төсөл нь 2024 оны 3 дугаар сарын 30-наас 2025 оны 3 дугаар сарын 29-нийг хүртэл хэрэгжих бөгөөд төслийн нийт санхүүжилтийн дүн нь 620,302 ам.доллар юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ч.ИРМҮҮН ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ОЛИМПИАДААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 6 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 10 цагийн өмнө
ЦАГДАА, ТАГНУУЛ, АТГ-ЫН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ СТРАТЕГИЙН ОРД ГАЗРУУД Х… Өчигдөр
Ч.БОЛД. ААВ МИНЬ МАЛЧИН БҮСГҮЙ ДУУГАА Л.ЦОГЗОЛМАА ГУАЙД ЗОРИУЛАН БИЧСЭ… Өчигдөр
120 МЯНГАТЫН УУЛЗВАРААС ЗАЙСАНГИЙН УУЛЗВАР ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХЭСЭГЧЛЭН ХАА… Өчигдөр
УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫ ОРД Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ - НУМЫН ОРД Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫ ОРД 2025/08/01
Г.ЗАНДАНШАТАР: НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ 5 ХУВЬ БОЛГОНО 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙН ОРД 2025/08/01
ТАНИЛЦ: 2026 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ТАНХИМЫН… 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/08/01
БАЙР ТҮРЭЭСЛҮҮЛНЭ, ЧИНГЭЛЭГ ЗАРНА ГЭХ ХУУРАМЧ ЗАР БАЙРШУУЛЖ 250 ГАРУЙ … 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/08/01
Их Уншсан