Монгол эрчүүдийн дундаж наслалт 67.1 жил байгаа нь сүүлийн 10 жилд эрчүүдийн дундаж наслалт 2.4 жилээр уртассан үзүүлэлт гэнэ. Гэвч 30-70 насны нас баралтыг цагаасаа өмнө гэж үздэг байна. Хөдөлмөрийн насны эрчүүдийн нас баралт эмэгтэйчүүдээс 2.8 дахин өндөр байгаа бөгөөд зонхилох шалтгаан нь халдварт бус өвчинтэй холбоотой.
Энэ нь эрүүл мэнддээ хайнга хандаж, урьдчилан сэргийлэх үзлэгээс хойш сууж, хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт зэрэг эрүүл бус зан үйлтэй холбоотой байна. Гэхдээ хэдэн жилийн өмнө урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж буй хүмүүсийн 70 хувь нь эмэгтэй, 30 хувь нь эрэгтэй байсан бол хамгийн сүүлийн үзүүлэлтээр эмэгтэй 51 хувь, эрэгтэй 49 хувь болж өсчээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна