Улсын хэмжээнд гуравдугаар сарын 14-ны байдлаар малын хорогдол 4.7 саяд хүрсэн нь нийт малын 7.3 орчим хувийг эзэлж байна гэж УОК-оос мэдээлэв. Сүхбаатар аймагт малын хорогдол хамгийн их буюу 1.3 сая байгаа аж.
Малаа 100 хувь алдсан 342 малчин өрх байгаа бол 2257 айл нийт малынхаа 70 буюу түүнээс дээш хэсгийг алджээ. Малчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, хэрхэн малжуулах асуудалд тооцоо судалгаа гаргаж, анхаарал тавин ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна