"ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН" КОМПАНИЙН АСУУДЛААР АТГ-Т ХАНДЛАА

Admin
18 цагийн өмнө

Нийслэлээс “Төв цэнгэлдэх хүрээлэн” компанийн бүртгэл болон газрын асуудлаар АТГ-т хандлаа. Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг "Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрын асуудлаар ажлын хэсэг гарсан. 2007 онд "Төв цэнгэлдэх хүрээлэн" компанийн эзэмшлийг 100 хувь нэг  хүний нэр дээр бүртгэсэн. Энэ үед нийслэл 51, 49 хувийг эзэмших асуудлаар шүүхэд хандаж байсан. Гэтэл гэмт хэргийн чанартай баримт бичгүүдийг үндэслэж, УБЕГ 2007 онд "Төв цэнгэлдэх хүрээлэн" компанийг 100 хувь нэг хүний эзэмшилд бүртгээд 17 жил явж ирсэн. Бид үүнийг мэдээд 2023 оны 12 дугаар сард засч залруулсан.  

Нэг хүний эзэмшилтэй компани бүртгэл хийлгэснээс хойших хугацаанд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газруудыг ТУЗ-ын албан ёсны шийдвэргүйгээр бусдад шилжүүлж эхэлсэн. Хууль бусаар газар шилжүүлсэн асуудлууд хөндөгдөж байгаа учир 2007 оны тавдугаар сарын 15-нд "Төв цэнгэлдэх хүрээлэн" компанийг улсын бүртгэлд 100 хувь нэг хүний эзэмшилд бүртгэсэн асуудлыг гэмт хэргийн шинжтэй гэж үзэж, АТГ-т гомдол гаргаж байна.

Улсын бүртгэлд бүртгүүлсэн процессыг харвал материал гаргаж өгөхөөс гурван хоногийн өмнө иргэн Жавзмаа 0.45, Т.Нямдаваа 0.92, З.Ариунаа 0.61, Т.Нямдаваа 28.2 хувь, нийлээд 30 хувь, нийслэл 70 хувийг эзэмших шийдвэр 2000 онд гарч байсан юм. Гэтэл энэ хүмүүсээ хуралдуулаад бүх хувьцаагаа Т.Нямдаваад 30 хувийг дангаар эзэмшүүлж байна гэсэн шийдвэр гаргасан. Энэ бичиг баримтаа Улсын бүртгэлд өгөөд 100 хувь  нэг хүний эзэмшилд бүртгэж өгнө үү гэдэг хүсэлтийг гаргасан байгаа юм. Уг хүсэлтийг үндэслэн Улсын бүртгэлийн газар "Төв цэнгэлдэх хүрээлэн" компанийг нэг хүний өмчид бүртгэсэн.

Дүрэм зэрэг харах ёстой зүйлсийг харалгүйгээр ердөө л энэ хүсэлтэд тулгуурлаад 100 хувь гээд бүртгэчихсэн асуудлыг шалгаж өгөөч гэж байгаа. Хэрвээ энэ шийдвэр хууль бус бол үүнээс хойш эдгээр хүмүүсийн гаргасан шийдвэрүүд ч хүчин төгөлдөр бус гэдэг асуудал ярина. Үүний дагуу олгосон газар олголтуудыг ч бас хууль эрх зүйн хүрээнд харах ёстой болно.” гэж ярилаа.

Мөн тус компанийн удирдлагад овог, нэр ижил хоёр Нямдаваа байсан нь нийслэлийг ч төөрөгдүүлж байгаа, энэ асуудлыг тодруулах талаараа дурдав. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд баригдсан орон сууцыг худалдан авсан оршин суугчдын хувьд эрх нь ямар нэг байдлаар хөндөгдөхгүй гэдгийг О.Номинчимэг хэлсэн юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МОНГОЛ, ФРАНЦЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ШИНЭ ШАТАНД ГАРАВ 12 цагийн өмнө
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ЗАРИМ АЛБАН ХААГЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛА… 12 цагийн өмнө
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДАРГААР ЖУУЖААГИЙН ЭРДЭНЭБУЛГАН СОНГОГДЛОО 13 цагийн өмнө
COP17 БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХЫН ӨМНӨ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХ… 13 цагийн өмнө
ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН МЭРГЭЖИЛТЭН ШАТ ШАТНЫ ШҮҮХ БҮРД АЖИЛЛАХААР ХУУЛИЙН … 16 цагийн өмнө
С.НАРАНЦОГТ: ИНФЛЯЦ ОНЫ СҮҮЛИЙН ХАГАСТ СААРЧ, ИРЭХ ОНД ТӨВБАНКНЫ ЗОРИЛ… 16 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТОД ЭШХТҮХ Г.ЭРДЭНЭБАТЫГ ЦЭЦИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛ… 21 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 19-21 ХЭМ ДУЛААН БАЙНА 21 цагийн өмнө
Д.ЦОГТБАЯР: АН-ЫН ТУГ МОНГОЛ БЭЛГЭДЛИЙН ВИЗУАЛ БҮТЭЭЛ Өчигдөр
Б.БАТДАВАА: МОНГОЛД 33 НАС ГЭХЭД ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ХҮЙСИЙН ХАРЬЦАА ТЭНЦ… Өчигдөр
НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН СИСТЕМ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ШИН… Өчигдөр
БРЮССЕЛИЙН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООТОЙ ХАМТАРСАН АЗИЙН АНХНЫ ӨМГӨӨЛӨГЧДИЙН… Өчигдөр
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 19-21 ХЭМ ДУЛААН БАЙНА Өчигдөр
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД… 2026/06/24
ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХ ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН АНХНЫ СОНСГОЛЫГ МАЛЧНЫ Т… 2026/06/24
ДОЛДУГААР САРЫН 16,17-НЫ ПҮРЭВ, БААСАН ГАРАГИЙГ АМРАЛТЫН ӨДӨР БОЛГОСНО… 2026/06/24
БУРХАН ХАЛДУН ХАЙРХНЫ ТЭНГЭРИЙГ ТАЙХ ТӨРИЙН ТАХИЛГА БОЛЛОО 2026/06/24
SENZU BC.GAME-Н БАЙНГЫН ТОГЛОГЧ БОЛЛОО 2026/06/24
РОНАЛДО ЗУРГААН ДАШТ ДАРААЛАН ГООЛ ОРУУЛЖ, МӨНХИЙН ГЭЖ ХЭЛЖ БОЛОХ ДЭЭД… 2026/06/24
БАРУУН, ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО… 2026/06/24
Их Уншсан
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ, СЭЛБЭ 20 МИНУТ ТӨСЛҮҮДИЙН ШИНЖЭЭЧДИЙН ДҮГНЭЛТҮҮДИЙГ… 2026/06/16
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… 2026/06/13
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … 2026/06/13
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… 2026/06/13
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… 2026/06/13
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.6 ХУВИАР БУУРЧЭЭ 2026/06/13
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… 2026/06/13
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 19-21 ХЭМ ДУЛААН 2026/06/14
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И БАРААЛХЛАА 2026/06/14
МОНГОЛД АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГ… 2026/06/18
МИАТ ТӨХК “ТОП-10” АЖ АХУЙН НЭГЖИЙН 8-РТ ШАЛГАРЧЭЭ 2026/06/17