МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн болон Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр нар АНУ-ын “United Airlines” компанийн Олон улсын зохицуулалт, бодлого хариуцсан захирал Чэйтан Жэйнтэй уулзаж, хоёр улсын агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.
АНУ-ын тэргүүлэгч агаарын тээвэрлэгчдийн нэг “United Airlines” 2025 оны 5 дугаар сард Токио-Улаанбаатар чиглэлд нислэг эхлүүлж, Монгол Улс руу нислэг үйлдсэн АНУ-ын анхны агаарын тээвэрлэгч болсон нь хоёр улсын агаарын харилцааг хөгжүүлэх, зорчигчдын урсгалыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна