“Бөмбөгөр” худалдааны төвийн түрээслэгчид 3.8 сая төгрөг, хувцас, эд материал хандивлажээ


Улсын онцгой комисст нийт 2.7 тэрбум төгрөгийн хандив,тусламжийг ирүүлсэн байна.

Зудын гамшигт өртсөн малчин иргэдэд хүргэх хандивын аянд иргэд, аж,  ахуйн нэгж, байгууллагууд мөнгөн болон эд материалын дэмжлэг үзүүлж, нэгдэж байна.

Энэ хүрээнд өнөөдөр “Ачит-Ихт” ХХК 100 сая төгрөг,  “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын хамт олон 625.000 төгрөг хандивласан бол “Бөмбөгөр” худалдааны төвийн түрээслэгчид 3.8 сая төгрөг болон хувцас эд материалын тусламж үзүүлж, УОК-т хүлээлгэн өглөө.

Малчдад туслах хандивын аян 02 дугаар сарын 20-аас эхэлж, улмаар 29-ний өдрүүдийн байдлаар 33 иргэн, 53 аж ахуйн нэгж, байгууллагаас 1.954.445.987 төгрөгийн мөнгөн хандив, 2 иргэн, 18 аж ахуйн нэгж, байгууллагаас 773.132.900 төгрөгийн бараа, материалын хандив буюу нийт 2.727.578.887 төгрөгийн хандив тусламж Улсын онцгой комисст ирүүлэв гэж ОБЕГ-аас мэдээлэв.

ХАНДИВ ТУСЛАМЖ ӨГСӨН БАЙГУУЛЛАГУУД

  • ОБЕГ-ын дэргэдэх Жаргалант сэргээн засах төв 113 дугаар ангийн хамт олноос нэмнээ 100, хурганы уут 40, хурганы элгэвч 35, бээлий 50, халад 70, лаа 75, чүдэнз 72-ыг Төв аймгийн Онцгой комисст хүлээлгэн өгчээ.
  • "ЖММ"ХХК-ийн хамт олноос  200 ширхэг бээлий хандивлав.
  • "Өлзийт хөсөг" компани 110 тонн "Сайн" цагаан будааг малчдад туслах аяны хүрээнд хандивлалаа.
  • Шинэ АУИС-ийн ректор, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар М.Амбага малчдын дархлаа дэмжих зорилгоор 400 ширхэг салимон бэлдмэл хандивлав.
  • Үндэсний үйлдвэрлэгч “Янмал” ХХК 10 мянган ширхэг даавуун оймс, 2000 өвдгөвч олголоо.
  • Нийслэлийн цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын ажилтнууд нэг өдрийн цалин 1 340 000 /нэг сая 340 мянга/ төгрөгийг малчдад туслах аяны хүрээнд хандивлалаа.
  • Харанга хамтлагийн дуучин Ц.Чулуунбатын санаачилсан малчдаа дэмжих "Халуун сэтгэл" аяныг энэ сарын 24-нд Рок поп, хип хоп, нийтийн болон ардын дуучид, сонгодог урлагийн уран бүтээлчид, Худалдаа аж үйлдвэрийн танхим, МҮОНРТ-ийн хамт олон хамтран улс орон даяар зохион байгуулсан. Тус хандивын аянд нийт 20 мянга гаруй иргэн оролцож, 420 гаруй сая төгрөг цугларчээ.
  • "Петровис" групп нийгмийн хариуцлагын хүрээнд зудын гамшигтай тэмцэхэд 500 сая төгрөгийн шатахууны эрх хандивлалаа.
  • "Монголын хийн түлшний холбоо" ТББ 150 ширхэг, мөн Улсын онцгой комиссын орон нутагт үүрэг гүйцэтгэж байгаа баг бүрэлдэхүүнд тус бүр нь 200 мянган төгрөг буюу нийт 32 сая төгрөгийн үнэ бүхий иж бүрдэл, хийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн.
  • “Монголын ачаа тээврийн ассоциац” ТББ-ын 50 гаруй гишүүн компаниас нийгмийн хариуцлагын хүрээнд  малчдад өвс тэжээл хүргэх,  цасанд боогдсон зам даваа нээхэд зориулж Улсын онцгой комисст болон  Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт тус бүр 15 сая буюу 30 сая төгрөгийн хандивыг гардууллаа.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МУГТ Д.ОТГОНЖАРГАЛ ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ЭРХЭЭ А… 5 цагийн өмнө
ОЙ ЗУРГААН САРТАЙ ХҮҮХДИЙГ ТОГТООЛ УСНААС ОЛЖ, АР ГЭРТ НЬ ХҮЛЭЭЛГЭН ӨГ… 10 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: COP17-Г ЗОРИН ИРЭХ, ОРОЛЦОХ ХҮМҮҮСИЙН ТОО 50 МЯНГААС ДА… 11 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ОРОЙДОО ДУУ ЦАХИЛГААНТАЙ БАГА ЗЭРГИЙН ААДАР БОРОО ОРНО 11 цагийн өмнө
БАРУУН, ЗҮҮН, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, ДУУ ЦАХИЛГ… Өчигдөр
ОСКАР ШИНДЛЕР: ЭНЭ МАШИНЫГ ЗАРАХАД БИ 10 ХҮНИЙГ АВАРЧИХ БАЙСАН...! Өчигдөр
FRIED PEANUTS/CACAHUETES FRITOS ДАВСГҮЙ, ХУУРСАН ГАЗРЫН САМРЫГ ХЭРЭГЭЛ… Өчигдөр
СУРГУУЛИУД ФЭЙСБҮҮК, БУСАД ЦАХИМ ПЛАТФОРМЫГ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД … 2026/08/14
ТАНИЛЦ: КОП 17-ЫН ҮЕЭР ЗАМ ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНД ХИЙХ ЗОХИЦУУЛАЛТУУД 2026/08/14
ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 12.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ЖИЛИЙН ӨСӨЛТ 18.… 2026/08/14
НАРАНТУУЛ, ДҮНЖИНГАРАВЫН ЗОГСООЛЫГ ТҮР ХААЖ, ТУС ЧИГЛЭЛД БОГИНО ЭРГЭЛТ… 2026/08/14
ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭХ АСУУДЛААР ҮНИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДААГҮЙ, ДУГААРЫН БОЛОН… 2026/08/14
НИЙСЛЭЛД АВТОЗОГСООЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЖУРМЫГ ХЯНАН ҮЗЭЖ, САНАЛ Х… 2026/08/14
ШАТАХУУНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 4.6 ХУВЬ, ЖИЛИЙН 20.2 ХУВИАР НЭМЭГДСЭН НЬ Н… 2026/08/14
ТЭСЭХИЙН АРГАГҮЙ ӨВДӨХӨД КИАНУ МИНИЙ ГАРЫГ АТГАЖ, ТАЙВШРУУЛДАГ БАЙЛАА 2026/08/14
ЭХ БАЙГАЛИА ХАМГААЛАХ СЭТГЭЛИЙГ СЭРЭЭСЭН КОП 17 2026/08/14
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 19-21 ХЭМ ДУЛААН 2026/08/14
АРДЧИЛСАН НАМ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАЖ, ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙХИЙГ ШААР… 2026/08/13
Р.ДАВААДОРЖ: 13 ХУВИЙН ИНФЛЯЦЫН ЦААНА ЯГ ЮУ БАЙНА ВЭ? 2026/08/13
С.БЯМБАЦОГТ: АЛЬ НЭГ САЛБАРЫН ЭРХ АШИГ БУС, НИЙТ ТАЛУУДЫН ЭРХ АШГИЙГ Т… 2026/08/13
Их Уншсан
ХУВЬ ЗАЯА ХУВЬСАМТГАЙ 2026/08/11
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ЗҮҮН АЗИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА Ш… 2026/08/05
ТӨСВИЙН ХЭМНЭЛТ ХИЙХ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ БАТЛАГДЛАА 2026/08/05
МИАТ УЛААНБААТАР-СТАМБУЛ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН 8 ДУГААР САРЫН 2-НЫ НИС… 2026/08/02
АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ ТЭГЛЭВ 2026/08/05
МОНГОЛ-АЛТАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, ДОРНОД-ДАРЬГАНГЫН ТАЛ НУТГААР… 2026/08/06
ШАТАХУУНЫ ДАВТАН ХУДАЛДАН АВАЛТ 40 ХУВЬТАЙ БАЙНА 2026/08/07
ЭХ БАЙГАЛЬ, ГАЗАР ШОРОО МИНЬ ҮР ШИМИЙГ НЬ ХҮРТЭХ КОП17 2026/08/04
МОНГОЛ УЛС COP17-Д ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТАНИЛЦУУЛНА 2026/08/05
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАС… 2026/08/05
НАЙМДУГААР САРЫН 1,2-НД НИЙТ 86 ВАГОН БУЮУ 5160 ТОНН ШАТАХУУН ОРЖ ИРЖЭ… 2026/08/03
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВ… 2026/08/04
МИАТ ТӨХК БОИНГ КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ 2026/08/07
ХӨВСГӨЛ НУУРЫН ЛУСЫГ ТАХИХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/08/03
МОНГОЛБАНК 7 ДУГААР САРД 1439.2 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ 2026/08/04