The MongolZ Серби улсын Белград хотноо зохиогдсон FISSURE Playground 2 тэмцээнд дэд байр эзэллээ.
Манай залуус аваргын төлөө Furia багтай тоглож, 2:3 харьцаатай хожигдсон юм.
Тоглолтын онооны үзүүлэлт 13:16, 13:11, 12:16, 13:9, 5:13.
Ийнхүү манай баг 3 удаа аваргын төлөө тоглосноос 1 удаа цом өргөж, 2 удаа дэд байрт шалгараад байна.
Tha MongolZ цахим хуудастаа "Биднийг дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа.Бид илүү хүчтэй эргэн ирэх болно." гэжээ. Залуустаа цаашдын тоглолтуудад нь амжилт хүсье.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна