Завхан аймгийн Улиастай, Яруу, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Алдархаан, Идэр сумдын нутгаар 2025 оны 9 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө 0-26 см цас орсны улмаас замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа ихээр үүсээд байна.
Загастайн давааны замын зорчих хэсэгт автомашин зорчих боломжгүй нөхцөл байдал үүссээд байгаа тул хэвийн болтол зорчихгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас зөвлөжээ.
Иргэд хол, ойрын замд зорчихдоо шатахууны нөөцтэй, дулаан хувцастай байх, өвлийн дугуйтай, автомашинд зайлшгүй байх анхны тусламжийн багц, чирэгч, татлага, хүрз бусад шаардлагатай зүйлсийг авч явахыг анхааруулсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна