Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт алга болсон хоёр настай хүүг эрэн хайх ажиллагаа 6 дахь өдрөө үргэлжилж байна.
Эрлийн ажиллагаанд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, мэргэжлийн анги, Тариалан, Түнэл сумын төрийн алба хаагчид, сайн дурын иргэд оролцож байна. Баруун хойд зүгт 4 км-ийн радиуст явганаар самналт хийж байна гэж эрлийн Шуурхай штабаас мэдээлжээ.
Тариалан суманд шөнө 4 цагаас хойш усархаг бороо орж эхэлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна