Дорнод аймгаас машинтай зорчиж явсан эмэгтэйг бие засахаар буусан хооронд жолооч нь орхиж явсан хэрэг өчигдөр /2024.03.15/ гарч, эрэн хайх ажиллагаа эхлүүлээд байсан.
Эрэн хайх ажиллагаанд 25 автомашин, 100 гаруй хүн оролцож, эмэгтэйг хаана байгааг олж тогтоосон байна. Тодруулбал, замын өвсний машинд сууж, Хилийн цэргийн ..... заставт хүргэгдсэн байжээ.
Тухайн эмэгтэйн эрүүл мэнд хэвийн, эрэн хайх ажиллагааг зогсоож байгааг ЦЕГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна