БНХАУ-ын Шанхай хотноо 2026 оны 7 дугаар сарын 10-21-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Олон Улсын Математикийн 67 дугаар Олимпиадад Монгол Улсын баг амжилттай оролцож, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ.
Сант сургуулийн сурагч Чиндэгсүрэнгийн Чингүн, Даваадоржийн Хүслэн нар Мөнгөн медаль, Сант сургуулийн сурагч Сонорын Манлай, Эрхэт эрдэм сургуулийн сурагч Тамирын Билгүүнгэрэлт, 11 дүгээр сургуулийн сурагч Алтангэрэлийн Ану, Шинэ үе сургуулийн сурагч Мөнхбаярын Амин-Эрдэнэ нар Хүрэл медаль тус тус хүртжээ.






Мөн Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн сурагч Алтангэрэлийн Ану математикийн салбарын нэрт эрдэмтэн, Филдсийн шагналт Мэриэм Мирзаканигийн нэрэмжит тусгай шагнал хүртсэн бахдам амжилт үзүүллээ. Энэ шагналыг IMO 2026-д олгож байгаа нь албан ёсоор зарлагджээ.

Багийн ахлагчаар Ү.Отгонбаяр, дэд ахлагчаар Т.Базар, Туслах багш Х.Нурсолтан, А.Ивээл нар ажилласан байна.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна