Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар АНУ-ын Вашингтон хотноо болж буй Олон улсын байгаль хамгаалах бүлгийн хоёр жил тутмын түншлэл, хөрөнгө оруулалтын чуулганы үеэр Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч Жүрген Фёгелетэй уулзжээ.
Уулзалтын үеэр талууд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын явц болон байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хамтын ажиллах тухай санал солилцсон байна.
Дэлхийн банкны зүгээс Монгол Улсад зохион байгуулагдах олон улсын хурлын бэлтгэл ажлыг бүх талаар дэмжихээ илэрхийлж, энэ оны арваннэгдүгээр сард техникийн багийг Улаанбаатар хотод ажиллуулахаа илэрхийлэв.
Талууд мөн хөдөө аж ахуйн салбарыг ногооруулах, хөрс ба усны чанарыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах, энэ хүрээнд системийн аргачлалыг нутагшуулах, шийдлүүдийг бодит ажил хэрэг болгохыг анхаарч ажиллахаа онцлон тэмдэглэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна