МАН ТАЛЦЛЫНХАА ХӨЛД ГАДААД ХАРИЛЦААГААРАА ТОГЛОХ УУ?


УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан хэсэг хугацаанд чимээгүй байсны эцэст сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн нь өнөөдрийн гол дуулиан болов.

Намаас гарах өргөдлөө өгөөгүй, хуулийн байгууллагад дуудсан цагт нь шаардлагатай мэдүүлэг гаргаж өгсөн. Зарим асуудлаа цагаатгах буюу хэрэгсэхгүй болгох хүсэлтээ өгсөн гэж тэр ярьсан.

УИХ-ын гишүүнийг ёс зүйн асуудлаар эгүүлэн татах ёсгүй, 126 гишүүнтэй болсон нь маш ач холбогдолтой, Х.Булгантуяа чуулган удирдсан нь хууль зөрчөөгүй зэргээр сэтгүүлчдийн асуултад хариулангаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг ажлаа өгөөд шалгуул гэж хэлсэн нь хамгийн их шуугих сэдэв болж хувирав.

“Миний дүү ажлаа өгөөд шалгуул" гэж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлж байсан, би зөвлөгөөг нь хүлээж авсан. Бүгдээрээ ажлаа өгөөд шалгуулж байх ёстой. Б.Батцэцэг сайдад хэлэхэд албан тушаалтайгаа зууралдаад, хэвлэл мэдээлэл, сэтгүүлчтэйгээ муудалцаад яваад байх шаардлага байхгүй. Үнэхээр үнэн бодит мэдээлэл байвал тэр тайлбараа өгч, няцаах хэрэгтэй. Чадахгүй бол хариуцлагаа хүлээгээд л явдаг байх ёстой” гэж тэр яриан дундаа хавчуулсан юм.  

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг рүү шууд хандсан энэ үгсийг “Амарбаясгалан захиалга өгснөө зарлачихлаа” гэж үзэж байгаа хүн цөөнгүй байна.  

Тэс өөр асуултад хариулангаа Б.Батцэцэг руу гэнэт “халтирсан” нь “унаж явах үед нь "шалгуул" гэсний хариу байв уу, эсвэл...

Б.Батцэцэгийг тойрсон хэл ам нам хагарах үеэс эхэлж, ойрын өдрүүдэд бүр халуун сэдэв болж хувираад байгаа.  

МАН-ын талууд нэгдээд Засаг байгуулсан ч зөрчил арилаагүй, цаашид ч үргэлжлэхийг Д.Амарбаясгалан өнөөдөр Б.Батцэцэгийн нэрийг цохож ярьснаараа “нотлов”. Спикер асан санамсаргүй ийм үг унагаагүй нь ойлгомжтой. Тэдний хоорондох эвлэршгүй зөрчил хаа хүрч дуусахыг таашгүй.  

Б.Батцэцэгийн байдал Д.Амарбаясгалангийн шалгуулах үеийнхтэй адилхан уу гэвэл үгүй. Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаа өгөөд шалгуулахыг сөрөг хүчин нь ч шаардаж, нам доторх зөрчил нь маш хурцдаж, хууль хяналтын байгууллага ч түүнд хэрэг үүсгэсэн байсныг хүмүүс санаж байгаа байх. Харин Б.Батцэцэгийн тухайд хувийн ашиг сонирхолтой хэвлэлээр гарч буй асуудлаар нь хууль хяналтын байгууллага шалгаж байгаа эсэх нь ч төдий л тодорхой бус байгаа юм.

Хэрвээ хардлага сэрдлэг төдий мэдээллээр бүх сайд дарга ажлаа өгөөд байвал хэвлэлд ямар нэг зүйл бичээд л аль ч сайд, даргыг албан тушаалаас буулгах, цаашилбал бүх түвшинд тогтворгүй байдал үүсэх нигууртай. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт дургүй хүмүүс олон ч дуртай хүн ч цөөнгүй. Боловсролтой, төлөв түвшин төрхтэй, тодорхой хийсэн ажилтай энэ эмэгтэй анх Гадаад харилцааны дэд сайд болсныхоо дараахан л Давосын уулзалтад оролцох үеэрээ сэтгүүлчдийн асуултад часхийтэл хариулж байсныг мэдэх юм. Имиж, харилцаа талдаа муугүй харагддаг сайд бүсгүй гадаад орчинд ч нэр хүнд сайтай, олон улсад тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдсөн.

Гадаад харилцааны сайдыг тогтвортой ажиллуулдаг жишиг бий. Хоёр хөршөөрөө жишээ авахад л ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров 22 жил, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И 13 дахь жилдээ энэ албан тушаалыг хашиж байна. Тамын тогоон дотроо муудалцсаар байж болох ч гадаад улсад танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн сайдаа тогтвортой ажиллуулах нь улс эх орны язгуур эрх ашигт нийцнэ.  

Нийтийн албан тушаалтны талаар шүүмжлэл өрнөх нь ардчилсан нийгмийн мөн чанар хэдий ч хэрэг асуудал тодорхойгүй байхад Гадаад харилцааны сайдаараа оролдох нь зөв үү? Дэлхийн 190 гаруй орны өндөр хэмжээний зочид оролцох СOP17 бага хурал эхлэхэд гуравхан сарын хугацаа үлдээд байна. Ийм том арга хэмжээ манай улсад өмнө болж байгаагүй. Гадаад харилцаа өөрөө нарийн дэг жаягтайгаас гадна нам доторх зодооныхоо хөлд яг одоо ийм том арга хэмжээний өмнө олон улсын харилцаа талын асуудлыг хариуцсан сайдаа оролдох цаг мөн үү?  

Эрх баригч намын хөнжил доторх зодоон энэ мэт үргэлжилж, хэн нэг нь гарч ирж мэдээлэл хийх тоолонгоор улс даяараа шуугиж, төрийн тогтворгүй байдалд ч нөлөөлсөөр байгаагийн хөлд иргэдийн амьдрал үрэгдсээр байгаа гэдгийг тэд ойлгодог эсэхийг бүү мэд.

Монгол Улс хуультай, түүнийг нь хэрэгжүүлдэг, шалгадаг, шүүдэг байгууллагуудтай. Эрх баригч намынхан хуулийн байгууллагын өмнүүр орж, ажил хийдэггүй болж байж л сая бүх зүйл зөв голдрилдоо орно. Хэн албан тушаалаа өгөөд шалгуулахыг хянаж шалгадаг байгууллага нь шийдмээр байна. Эвээ олохгүй байгаа эрх баригчид лав биш.

Дэлхий нийтийн геополитикийн байдал амаргүй байгаа өнөөгийн цаг үед сандал суудлын зодооноо гадаад харилцаанаас холуур хийвэл яасан юм бэ. 

Ч.САНЧИР 


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И БАРААЛХЛАА 16 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 19-21 ХЭМ ДУЛААН 17 цагийн өмнө
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … Өчигдөр
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.6 ХУВИАР БУУРЧЭЭ Өчигдөр
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… Өчигдөр
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… Өчигдөр
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… Өчигдөр
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… Өчигдөр
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
ШАКИРА, БЁРНА БОЙ, ЖЕЙ БАЛВИН НАР ДАШТ-ИЙН НЭЭЛТЭД 2026/06/12
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ШҮЛХИЙН ЭХНИЙ НЭГ ТУН САЯ ВАКЦИН ИРЭХ ЛХАГВА ГАРИГТ ХИЛЭЭР ОРЖ ИРНЭ 2026/06/12
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИ… 2026/06/12
ЭВЭРЛЭГ БҮРХҮҮЛ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖЭ… 2026/06/12
COP17 БОЛОН ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААР ӨНДӨР ТҮВШНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ… 2026/06/12
МАНДАТЫН ТООНООС ДУТУУ НЭР ДЭВШИГЧИЙГ ТЭМДЭГЛЭСЭН САНАЛЫН ХУУДСЫГ ХҮЧИ… 2026/06/12
БЭЛХИЙН АВТО ЗАМЫГ ХААЖ, ШИНЭЧИЛНЭ 2026/06/12
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 18-20 ХЭМ ДУЛААН 2026/06/12
ТАРБОЗАВР БАТААР БОЛОН 28 БАГЦ ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭРГҮҮ… 2026/06/11
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ЦЭНДИЙН ЦОГТЫГ ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧЭЭР ТОМИЛУУЛАХ САНАЛЫГ ЕРӨНХИ… 2026/06/03
ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙГ СОНГОХ АСУУДЛЫГ ХЭЛЭ… 2026/06/03
МИАТ: УЛААНБААТАР-ТОКИО-УЛААНБААТАР ЧИГЛЭЛД 3-НЫ ӨДӨР ХИЙХ НИСЛЭГИЙГ 4… 2026/06/02
ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ… 2026/06/04
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 11-13 ХЭМ ДУЛААН БАЙНА 2026/06/01
МАНАЙ ХҮН АМЫН 1.3 САЯ БУЮУ ГУРВАН ХҮН ТУТМЫН НЭГ НЬ ХҮҮХЭД БАЙНА 2026/06/01
ОРОН СУУЦНЫ БАНК БАЙГУУЛЖ, ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ТӨРӨЛЖҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТ Б… 2026/06/03
ХАЛУУН УС ХЯЗГААРЛАХ БАЙРШИЛ /2026.06.02-06.12/ 2026/06/02
УЛААНБААТАРТ 13-15 ХЭМ ДУЛААН 2026/06/05
МАТЕМАТИКИЙН AI-KHWARIZMI ОЛИМПИАДААС 1 АЛТ, 2 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ Х… 2026/06/07
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН 2026/06/06
НЭГ ГЭР БҮЛИЙН ТАВАН ХҮНИЙ АМЬ НАСЫГ АВАРСАН З.ЭМҮЖИНГ ШУДАРГА ЖУРАМ М… 2026/06/01
УЛААНБААТАРТ 12-14 ХЭМ ДУЛААН 2026/06/03
ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХУУЛЬ БУС НАЙМАА, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛ… 2026/06/02