Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Дамдины Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа 2026 оны зургадугаар сарын 2-ны өдөр дуусна.
Шүүхийн тухай 2021 оны хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн бүрэн эрх дуусгавар болох хугацааг сонгогдсон хугацаа дуусгавар болох өдрөөр тоолно” гэж заасан байдаг. Д.Ганзориг 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдсон юм.
Улсын дээд шүүхийн шинэ Ерөнхий шүүгчийг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс сонгох хуулийн зохицуулалттай.
Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7-д “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэж заасан байдаг.
Хуулийн энэ заалтын дагуу Улсын дээд шүүхийн шинэ Ерөнхий шүүгч 2026 оны зургадугаар сард тодрох юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна