Орон сууцны үнийн индекс 2026 оны дөрөвдүгээр сард 1.43 болж, өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар өсжээ.
Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.4 хувиар, өмнөх сараас 0.4 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.0 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өссөн байна.
2026 оны дөрөвдүгээр сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.79 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.75 сая төгрөгийн үнэтэй байна. Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 10.7 хувь (554.9 мянган төгрөг)-иар өсөж, Чингэлтэй дүүрэгт 12.3 хувь (582.5 мянган төгрөг)-иар буурсан байгаа юм. Энэхүү бууралт нь өмнөх онд Баруун 4 зам орчимд баригдаж байсан орон сууцны төсөл дуусаж, ашиглалтанд орсонтой холбоотой аж.
2026 оны 4 дүгээр сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 5.0 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.89 сая төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Баянзүрх дүүрэгт 13.0 хувь (533.7 мянган төгрөг)-иар өссөн байна.
Орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнийг байршлаар нь харвал Сүхбаатар дүүрэгт Сүхбаатарын талбай, 220 мянгат орчим 8.9 сая төгрөг байгаа нь хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 5 шар орчим 3.16 сая төгрөг байгаа нь хамгийн хямд байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна