МИАТ ТӨХК 70 ЖИЛ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО


Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн 70 жилийн ойн баяр энэ оны долоодугаар сарын 7-ны өдөр тохионо. Түүхт ойн хүрээнд тус компани агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэх “Агаарын тээврийн хөгжил, сорилт, шийдэл: Монгол Улсын онцлог, олон улсын туршлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны долоодугаар сарын 6-ны өдөр зохион байгуулахаар болжээ.

Тус хурлыг МИАТ ТӨХК болон Удирдлагын академи хамтран зохион байгуулах бөгөөд агаарын тээврийн салбарт судалгаа, шинжилгээний ажил хийдэг эрдэмтэн судлаач, оюутнууд өөрсдийн бүтээл, судалгааны ажлаа танилцуулахын зэрэгцээ салбарын эксперт, мэргэжилтнүүд оролцон туршлага, шинэ санаа, олон улсын чиг хандлагын талаар хэлэлцэх юм байна.

Мөн энэхүү хурал нь салбарын бодлого боловсруулагчид, хэрэгжүүлэгч байгууллагууд, сургалт судалгааны байгууллага, эрдэмтэн судлаачид болон мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ санаа, шинэ арга зүйг түгээн дэлгэрүүлэх, Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлоход чиглэсэн чухал ач холбогдолтой арга хэмжээ болох юм. Уг эрдэм шинжилгээний хурал нь агаарын тээвэрлэгчидийн нэрийн өмнөөс зохион байгуулж байгаа анхны тохиолдол бөгөөд цаашид уг хурлыг уламжлал болгон үргэлжлүүлнэ хэмээн зохион байгуулагчид найдаж байна.

Түүнчлэн Агаарын тээврийн салбарын үйл ажиллагааг шинжлэх ухаанч, судалгаа шинжилгээнд тулгуурласан шийдвэр гаргах зорилгоор тогтмол уламжлал болгон зохион байгуулагдана хэмээн зохион байгуулагчид найдаж байна. Энэхүү хурал нь агаарын тээвэрлэгч салбарын үйл ажиллагааны асуудлыг шинжлэх ухаанч байдлаар хэрэгжүүлж буй анхдагч тохиолдол болж байна. 

Эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн хураангуйг 2026 оны тавдугаар сарын 25-ны өдрийг хүртэл, бүрэн эхийг зургаадугаар сарын 10-ны өдрийг хүртэл хүлээн авах аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх QR кодоор авах боломжтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗАВХАН АЙМАГТ ТӨЛӨВЛӨСӨН ОЙН АРГА ХЭМЖЭЭНҮҮДИЙГ НАЙМДУГААР САРЫН 1 ХҮР… 1 цагийн өмнө
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ЦОГТ ШУДАРГА ШИЙДВЭР ХҮРТЭХ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХЫ… 3 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 3 цагийн өмнө
МОНГОЛ, ФРАНЦЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ШИНЭ ШАТАНД ГАРАВ 17 цагийн өмнө
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ЗАРИМ АЛБАН ХААГЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛА… 17 цагийн өмнө
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДАРГААР ЖУУЖААГИЙН ЭРДЭНЭБУЛГАН СОНГОГДЛОО 17 цагийн өмнө
COP17 БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХЫН ӨМНӨ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХ… 17 цагийн өмнө
ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН МЭРГЭЖИЛТЭН ШАТ ШАТНЫ ШҮҮХ БҮРД АЖИЛЛАХААР ХУУЛИЙН … 21 цагийн өмнө
С.НАРАНЦОГТ: ИНФЛЯЦ ОНЫ СҮҮЛИЙН ХАГАСТ СААРЧ, ИРЭХ ОНД ТӨВБАНКНЫ ЗОРИЛ… 21 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТОД ЭШХТҮХ Г.ЭРДЭНЭБАТЫГ ЦЭЦИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛ… Өчигдөр
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 19-21 ХЭМ ДУЛААН БАЙНА Өчигдөр
Д.ЦОГТБАЯР: АН-ЫН ТУГ МОНГОЛ БЭЛГЭДЛИЙН ВИЗУАЛ БҮТЭЭЛ Өчигдөр
Б.БАТДАВАА: МОНГОЛД 33 НАС ГЭХЭД ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ХҮЙСИЙН ХАРЬЦАА ТЭНЦ… Өчигдөр
НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН СИСТЕМ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ШИН… Өчигдөр
БРЮССЕЛИЙН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООТОЙ ХАМТАРСАН АЗИЙН АНХНЫ ӨМГӨӨЛӨГЧДИЙН… Өчигдөр
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 19-21 ХЭМ ДУЛААН БАЙНА 2026/06/25
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД… 2026/06/24
ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХ ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН АНХНЫ СОНСГОЛЫГ МАЛЧНЫ Т… 2026/06/24
ДОЛДУГААР САРЫН 16,17-НЫ ПҮРЭВ, БААСАН ГАРАГИЙГ АМРАЛТЫН ӨДӨР БОЛГОСНО… 2026/06/24
БУРХАН ХАЛДУН ХАЙРХНЫ ТЭНГЭРИЙГ ТАЙХ ТӨРИЙН ТАХИЛГА БОЛЛОО 2026/06/24
Их Уншсан
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ, СЭЛБЭ 20 МИНУТ ТӨСЛҮҮДИЙН ШИНЖЭЭЧДИЙН ДҮГНЭЛТҮҮДИЙГ… 2026/06/16
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… 2026/06/13
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … 2026/06/13
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… 2026/06/13
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… 2026/06/13
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.6 ХУВИАР БУУРЧЭЭ 2026/06/13
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… 2026/06/13
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 19-21 ХЭМ ДУЛААН 2026/06/14
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И БАРААЛХЛАА 2026/06/14
МОНГОЛД АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГ… 2026/06/18
МИАТ ТӨХК “ТОП-10” АЖ АХУЙН НЭГЖИЙН 8-РТ ШАЛГАРЧЭЭ 2026/06/17