МОНГОЛ, ФРАНЦЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ШИНЭ ШАТАНД ГАРАВ

Admin
4 цагийн өмнө

Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров тэргүүтэй төлөөлөгчид Францын Парис хотноо ажиллах үеэрээ Парисын Өмгөөлөгчдийн холбоонд айлчилж, хоёр байгууллагын олон жилийн хамтын ажиллагааны үр дүн, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, боломжийн талаараа уулзаж ярилцжээ.

Уулзалтад Парисын Өмгөөлөгчдийн холбооны Олон улсын харилцааны газрын захирал Антуан Рипо, Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Олон улсын комиссын дарга Рафаэль Дана нар оролцсон байна.

Парисын Өмгөөлөгчдийн холбооны төлөөлөгчид Монголын Өмгөөлөгчдийн холбооны төлөөлөгчдийг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, хоёр байгууллагын хооронд тогтсон найрсаг харилцаа, хамтын ажиллагааны уламжлалыг өндрөөр үнэлж байгаагаа онцлон тэмдэглэлээ. Тэд Монголын Өмгөөлөгчдийн холбоотой цаашид бүх түвшинд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулахад бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров болон Мэргэшлийн хорооны дарга Д.Батсүх нар энэ  үеэр хоёр байгууллагын хамтын ажиллагааны түүхэн ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн юм.

Тухайлбал, Парисын Өмгөөлөгчдийн холбоо Монголын өмгөөллийн тогтолцооны талаар судалгаа, дүгнэлт гаргаж, олон улсын түвшинд дэмжлэг үзүүлсэн нь Өмгөөллийн тухай хуулийг сэргээх, Монголын Өмгөөлөгчдийн холбооны үйл ажиллагааг дахин бэхжүүлэх үйл явцад чухал хувь нэмэр оруулсныг талархан дурдсан байна.

Хариуд нь Парисын Өмгөөлөгчдийн холбооны төлөөлөгчид өмгөөлөгчийн хараат бус байдал, хууль дээдлэх ёс, хүний эрхийг хамгаалах асуудал нь дэлхий нийтийн нийтлэг үнэт зүйл болохыг тэмдэглээд цаашид шаардлагатай тохиолдолд судалгаа, дүгнэлт гаргах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, олон улсын түвшинд дэмжлэг үзүүлэхэд үргэлж нээлттэй байх болно гэдгээ илэрхийлжээ.

Уулзалтын үеэр хоёр байгууллагын төлөөлөгчид хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Талууд өмгөөлөгчдийн үргэлжилсэн сургалт, мэргэшүүлэх хөтөлбөрүүдийг хамтран зохион байгуулах, цахим болон танхимын сургалтууд хэрэгжүүлэх, олон улсын хэмжээний семинар, форум, хэлэлцүүлэгт харилцан оролцох боломжийг нэмэгдүүлэх талаар санал нэгдэцгээжээ.

Түүнчлэн залуу өмгөөлөгчид болон туршлагатай өмгөөлөгчдийн мэргэжлийн солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, тодорхой хугацаанд харилцан ажиллуулах туршлага хуримтлуулах боломжийг судлахаар болов. Энэхүү хамтын ажиллагаа нь өмгөөлөгчдийн мэргэжлийн ур чадвар, олон улсын туршлагыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг талууд онцоллоо.

Мөн хүний эрх, өмгөөлөгчийн хараат бус байдал, мэргэжлийн ёс зүй, өмгөөллийн тогтолцооны хөгжил, хууль зүйн боловсрол, дижитал шилжилт болон хиймэл оюун ухааны хэрэглээ зэрэг чиглэлээр хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний ажил хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцав.

Парисын Өмгөөлөгчдийн холбооны зүгээс Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой бүх чиглэлийн талаар санал боловсруулж, харилцан хэрэгжүүлж болох төсөл, хөтөлбөрүүдийн жагсаалтыг хүргүүлэхээр болсон бөгөөд хоёр байгууллагын хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. 

Талууд хууль дээдлэх ёс, хүний эрх, өмгөөлөгчийн хараат бус байдлыг хамгаалах нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, мэргэжлийн туршлага солилцох, сургалт, судалгаа, олон улсын хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдэв.

Энэхүү уулзалт нь Монголын Өмгөөлөгчдийн холбоо болон Парисын Өмгөөлөгчдийн холбооны олон жилийн найрсаг харилцааг бататгаж, цаашдын хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.АМАРСАЙХАН: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХЫН ТУЛД ТОГТВОРТОЙ БОДЛОГОТОЙ, ТОД… 4 цагийн өмнө
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛ… 4 цагийн өмнө
ДОРНОД, СҮХБААТАР АЙМГИЙН ГУРВАН СУМАНД ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ ТОГТООЛОО 6 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ МОНГОЛ УЛСАД НОГООН ДАТА ТӨВ БАЙГУУЛАХ САНААЧИЛГЫ… 9 цагийн өмнө
КОП17: ГАЗАР БА ХҮН ТӨВТ ӨДӨР 12 цагийн өмнө
ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГАА ЗЭРЭГ АСУУДЛААР … 12 цагийн өмнө
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ… 13 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 27-29 ХЭМ ДУЛААН 13 цагийн өмнө
С.БЯМБАЦОГТ: ДЭЭД ТҮВШНИЙ ПАРЛАМЕНТЫН ФОРУМ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ХАМТЫН … Өчигдөр
ХҮҮХДИЙН ЭРХ, ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГ… Өчигдөр
ЛОРО ПИАНА КОМПАНИ СҮХБААТАРТ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ХӨТӨЛБӨРӨӨ ӨРГӨЖҮҮЛЭХ СОН… Өчигдөр
КОП17: ДЭЭД ТҮВШНИЙ ПАРЛАМЕНТЫН ФОРУМ ӨНӨӨДӨР БОЛНО Өчигдөр
ДАГАЛДАХ АЧААНД НУУСАН 1 КГ МЕТАМФЕТАМИНЫГ ГААЛИЙН ХЯНАЛТААР ИЛРҮҮЛЖЭЭ Өчигдөр
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ… Өчигдөр
КОП17: АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТАГТ ЧИГЛЭСЭН САНХҮҮЖИЛТИЙГ 2 ТЭРБУМ А… Өчигдөр
НУТГИЙН БАРУУН ХЭСГЭЭР ҮҮЛШИЖ, БАЯН-ӨЛГИЙ, ХОВДЫН НУТГААР БАГА ЗЭРГИЙН… Өчигдөр
ОЛИМПЫН АВАРГА РИКУ МИУРА, РЮИЧИ КИХАРА НАР СҮЙ ТАВЬСНАА ЗАРЛАВ 2026/08/24
КОП17: САНХҮҮЖИЛТИЙН ХОЁР ТОМ ТҮНШЛЭЛИЙГ ЭХЛҮҮЛЖ, 1.4 ИХ НАЯДЫН ХӨРӨНГ… 2026/08/24
ШҮҮХЭЭР ОВОГЛОСОН ХҮН 2026/08/24
У.ХҮРЭЛСҮХ: СOP17 ХУРЛААР ХЭЛЭЛЦЭЭД ОРХИХ БУС, БОДИТ ШИЙДВЭР, ҮР ДҮН Г… 2026/08/24
Их Уншсан
МАНАЙ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРИЙН 81.9 ХУВЬ НЬ ЦӨЛЖИЛТ, ГАЗРЫН ДОРОЙТОЛД ӨР… 2026/08/12
ТЭГШ, СОНДГОЙ ДУГААРААР, 50000 ТӨГРӨГТ ШАТАХУУН ОЛГОХ ЗОХИЦУУЛАЛТ НАЙМ… 2026/08/13
Р.ДАВААДОРЖ: 13 ХУВИЙН ИНФЛЯЦЫН ЦААНА ЯГ ЮУ БАЙНА ВЭ? 2026/08/13
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ 0.5 ХУВИАР НЭМЭГДҮҮЛЖ, 12.5 ХУВЬД ХҮРГЭВ 2026/08/13
ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙЖ, 1.4 ИХ НАЯДЫГ ХЭМНЭХ Ч ТЭТГЭВЭР, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГ… 2026/08/20
ШҮҮХЭЭР ОВОГЛОСОН ХҮН 2026/08/24
НАРАНТУУЛ, ДҮНЖИНГАРАВЫН ЗОГСООЛЫГ ТҮР ХААЖ, ТУС ЧИГЛЭЛД БОГИНО ЭРГЭЛТ… 2026/08/14
ТАНИЛЦ: КОП 17-ЫН ҮЕЭР ЗАМ ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНД ХИЙХ ЗОХИЦУУЛАЛТУУД 2026/08/14
ОСКАР ШИНДЛЕР: ЭНЭ МАШИНЫГ ЗАРАХАД БИ 10 ХҮНИЙГ АВАРЧИХ БАЙСАН...! 2026/08/15
ТЭСЭХИЙН АРГАГҮЙ ӨВДӨХӨД КИАНУ МИНИЙ ГАРЫГ АТГАЖ, ТАЙВШРУУЛДАГ БАЙЛАА 2026/08/14
ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 12.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ЖИЛИЙН ӨСӨЛТ 18.… 2026/08/14
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 6.8 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/08/20
АРДЧИЛСАН НАМ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАЖ, ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙХИЙГ ШААР… 2026/08/13
Э.АНАР: 2030 ОН ГЭХЭД НИЙТ ЗЭЭЛИЙН БАГЦЫН 10 ХУВИЙГ НОГООН ЗЭЭЛД ХҮРГЭ… 2026/08/20
ЯВУУЛЫН ОФФИС БАРС ЗАХАД 22-НД, ЗУСЛАНГИЙН УУЛЗВАРТ 23-нд АЖИЛЛАНА 2026/08/21