ХҮҮХДИЙН ЭРХ, ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Admin
1 цагийн өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батбямба НҮБ-ын Хүүхдийн сангийн Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Julianna Lindsey-г хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, ГХУСАЗЗАА-ны Бодлого, зохицуулалтын газрын чиглэлийн ахлах шинжээч, хууль зүйн ухааны доктор Б.Намсрай, НҮБ-ын Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч Yan Mu, Хүүхэд хамгааллын ахлах мэргэжилтэн Д.Амараа, Нийгмийн бодлогын ахлах Б.Мөнхтуул нар оролцов.

Уулзалтын эхэнд ХЗДХ-ийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батбямба Монгол Улс хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудалд хэрхэн анхаарч ирсэн тухайгаа болон бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хүүхэд хамгааллын чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд авч хэрэгжүүлж буй ажлынхаа талаар мэдээлэл өглөө.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Julianna Lindsey Монгол Улс хүүхэд хамгааллын чиглэлээр эрх зүйн орчноо сайжруулж, бэхжүүлж, олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд ахиц гаргаж байгааг онцлон тэмдэглэв.

Тэрээр энэ тухай “Гэр бүлийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зэрэг хүүхдийн эрх, хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой олон хууль тогтоомжийг боловсруулан баталсан нь сайшаалтай.  Олон улсын стандарт, шаардлагыг үндэсний хууль тогтоомжид тусган хэрэгжүүлж буй Монгол Улсын туршлагыг өндрөөр үнэлж байна” хэмээн талархал илэрхийллээ.

Уулзалтын үеэр хүүхдийн эрх, хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

Талууд хүүхдийн эрх, хамгааллыг хангах чиглэлээр харилцан туршлага солилцох боломж нээлттэйг энэ үеэр илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРХ, ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГ… 1 цагийн өмнө
ЛОРО ПИАНА КОМПАНИ СҮХБААТАРТ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ХӨТӨЛБӨРӨӨ ӨРГӨЖҮҮЛЭХ СОН… 3 цагийн өмнө
КОП17: ДЭЭД ТҮВШНИЙ ПАРЛАМЕНТЫН ФОРУМ ӨНӨӨДӨР БОЛНО 4 цагийн өмнө
ДАГАЛДАХ АЧААНД НУУСАН 1 КГ МЕТАМФЕТАМИНЫГ ГААЛИЙН ХЯНАЛТААР ИЛРҮҮЛЖЭЭ 4 цагийн өмнө
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ… 4 цагийн өмнө
КОП17: АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТАГТ ЧИГЛЭСЭН САНХҮҮЖИЛТИЙГ 2 ТЭРБУМ А… 5 цагийн өмнө
НУТГИЙН БАРУУН ХЭСГЭЭР ҮҮЛШИЖ, БАЯН-ӨЛГИЙ, ХОВДЫН НУТГААР БАГА ЗЭРГИЙН… 5 цагийн өмнө
ОЛИМПЫН АВАРГА РИКУ МИУРА, РЮИЧИ КИХАРА НАР СҮЙ ТАВЬСНАА ЗАРЛАВ 19 цагийн өмнө
КОП17: САНХҮҮЖИЛТИЙН ХОЁР ТОМ ТҮНШЛЭЛИЙГ ЭХЛҮҮЛЖ, 1.4 ИХ НАЯДЫН ХӨРӨНГ… 21 цагийн өмнө
ШҮҮХЭЭР ОВОГЛОСОН ХҮН 21 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: СOP17 ХУРЛААР ХЭЛЭЛЦЭЭД ОРХИХ БУС, БОДИТ ШИЙДВЭР, ҮР ДҮН Г… Өчигдөр
МОНГОЛ УЛС АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨСӨЛТӨӨР 4 ДҮГЭЭР БАЙРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ Өчигдөр
УГТААЛЦАЙДАМ, ЦЭЭЛ, ЗААМАР, БАЯНХАНГАЙГ ХОЛБОХ АВТО ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУ… Өчигдөр
КОП17: САНХҮҮЖИЛТИЙН ӨДӨР Өчигдөр
ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛД ГАРЧ БУЙ ӨӨРЧЛӨЛТИЙГ ИЛҮҮ НАРИЙВЧЛАЛТАЙ ХЭМЖИХ ША… Өчигдөр
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ… Өчигдөр
КОП17: ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ? Өчигдөр
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО Өчигдөр
​ЕВРОПЫН ХОЛБООНЫ БАНК, САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ … 2026/08/23
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ… 2026/08/23
Их Уншсан
ХУВЬ ЗАЯА ХУВЬСАМТГАЙ 2026/08/11
МАНАЙ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРИЙН 81.9 ХУВЬ НЬ ЦӨЛЖИЛТ, ГАЗРЫН ДОРОЙТОЛД ӨР… 2026/08/12
ТЭГШ, СОНДГОЙ ДУГААРААР, 50000 ТӨГРӨГТ ШАТАХУУН ОЛГОХ ЗОХИЦУУЛАЛТ НАЙМ… 2026/08/13
Р.ДАВААДОРЖ: 13 ХУВИЙН ИНФЛЯЦЫН ЦААНА ЯГ ЮУ БАЙНА ВЭ? 2026/08/13
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ 0.5 ХУВИАР НЭМЭГДҮҮЛЖ, 12.5 ХУВЬД ХҮРГЭВ 2026/08/13
ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙЖ, 1.4 ИХ НАЯДЫГ ХЭМНЭХ Ч ТЭТГЭВЭР, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГ… 2026/08/20
НАРАНТУУЛ, ДҮНЖИНГАРАВЫН ЗОГСООЛЫГ ТҮР ХААЖ, ТУС ЧИГЛЭЛД БОГИНО ЭРГЭЛТ… 2026/08/14
ОСКАР ШИНДЛЕР: ЭНЭ МАШИНЫГ ЗАРАХАД БИ 10 ХҮНИЙГ АВАРЧИХ БАЙСАН...! 2026/08/15
ТЭСЭХИЙН АРГАГҮЙ ӨВДӨХӨД КИАНУ МИНИЙ ГАРЫГ АТГАЖ, ТАЙВШРУУЛДАГ БАЙЛАА 2026/08/14
ТАНИЛЦ: КОП 17-ЫН ҮЕЭР ЗАМ ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНД ХИЙХ ЗОХИЦУУЛАЛТУУД 2026/08/14
ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 12.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ЖИЛИЙН ӨСӨЛТ 18.… 2026/08/14
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 6.8 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/08/20
СҮХБААТАР ДҮҮРЭГТ ИХ БАЯН ОРЧИМД АЯЛЖ ЯВСАН ИРГЭНД БААВГАЙ ОЙРТОН ИРЖЭ… 2026/08/11
АРДЧИЛСАН НАМ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАЖ, ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙХИЙГ ШААР… 2026/08/13
Э.АНАР: 2030 ОН ГЭХЭД НИЙТ ЗЭЭЛИЙН БАГЦЫН 10 ХУВИЙГ НОГООН ЗЭЭЛД ХҮРГЭ… 2026/08/20